2024.04.20, Saturday
spot_img
НҮҮРМонголЦ.Анандбазарын эсрэг "me too" хөдөлгөөн өрнөж эхэллээ

Ц.Анандбазарын эсрэг "me too" хөдөлгөөн өрнөж эхэллээ

Балетчин Б.Сүнээ гэх бүсгүй нэгэн тэрбумтан, УИХ-ын гишүүн өөрийг нь заналхийлж дарамтлах болсон талаар “шүгэл” үлээсэн. Хэдийгээр тэрбээр хэн нэгний нэр заагаагүй ч УИХ-ын гишүүн Ц.Анандбазар энэ хэргийг шүүхэд шалгуулна гэсэн мэдэгдэл гаргасан нь юун гуя гэгч болоод байна.

Сошиалд дэгдэж буй уг дуулиантай холбоотойгоор дуучин М.Нара “me too” хөдөлгөөн өрнүүлж, Ц.Анандбазарын хамаарал бүхий компанид ажиллаж байсан бүсгүйчүүд ажлын байрны бэлгийн дарамтад өртөж байснаа бичиж эхэлжээ.  Тиймээс цагдаагаас Ц.Анандбазартай холбоотой асуудлыг судлах болсон талаар ч хэвлэлүүд мэдээлж байна.

Ц.Анандбазар нь  “Сод Монгол групп” ХХК, “МэргэВан” ХХК, “Алханатрейд” ХХК, “Шинэ Соёмбо” ХХК, “Эс Эм Жи Ойл энд Газ” ХХК, “Сайншанд Рефайнери” ХХК, “ШТС” ХХК, “Бэрс-Дизайн” ХХК, “Сод Монгол Газ” ХХК, “Эрдэнэт ОЙЛ” ХХК-д хувьцаа эзэмшдэг. Тэнд ажилладаг өндөр царайлиг охидыг секс парти зохион байгуулж аваачдаг байсан тухай “me too” хөдөлгөөнд нэгдэж, нэрээ нууцалсан бүсгүйчүүд бичиж эхэлсэн байна. Тэрбээр Н.Энхбаярыг Соёлын сайд байхад нь Шадар туслах  хийж байгаад түүний дэмжлэгээр бизнесийн гараагаа эхлэж байна, бусдыг рекетэлсэн гэж шоронд хүртэл ороод гарсан байдаг. Намтар, бизнесийн бараан түүхтэй нэгэн.

Холбоотой мэдээ

2 СЭТГЭГДЭЛ

  1. БУСАРМАГ ЯВДЛЫГ ИЛЧЛЭХГҮЙ БОЛ БИДНИЙ СОНГОСОН 76 ЧИНЬ ТОЛГОЙ ДЭЭР ГАРЧ МАНИЙХАА ТОЛГОЙ ДЭЭР БААЖ ШЭЭЖ ХҮССЭНЭЭ ХИЙЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ. БУЗАР БУЛАЙГ ИЛЧИЛСЭН СҮНЭЭД АМЖИЛТ ХҮСЬE.

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!