2024.03.29, Friday
spot_img
НҮҮР3Ц.Анандбазар мэлзэв үү, Б.Сүнээ гүтгэв үү?

Ц.Анандбазар мэлзэв үү, Б.Сүнээ гүтгэв үү?

Балетчин Б.Сүнээ гэх бүсгүй  өчигдөр /2021.04.12/ УИХ-ын нэгэн гишүүний талаарх мэдээллийг олон нийтийн сүлжээнд тавьсан. Тэрбээр Булганаас сонгогдсон Монголын тэрбумтан УИХ-ын гишүүн түүнийг дарамтлаад байгаа тухай нүүр номдоо бичсэн.  Мөн өөрийг нь болон гэр бүлийг нь хамгаалалтад авахыг ч хүссэн. Тэгэхээр түүний постыг хууль шүүхийнхэн шалгах ёстой. Хэрвээ Б.Сүнээ заналхийлэлд дунд амьдарч байгаа бол түүнийг тэрхүү нэр бүхий эрхэм гишүүнээс хамгаалах учиртай.  Харин Б.Сүнээ гүтгэсэн бол УИХ-ын гишүүний нэр хүндэд халдсан эсэхийг тодруулах хэрэгтэй. Хууль хяналтынхан энэ асуудлыг хоёр хүний хоорондын хэрүүл гэж зүгээр орхиж болохгүй байх. Ингээд Б.Сүнээг дарамталсан хүн бол Ц.Анандбазар гэх таамаг ч олон нийтийн сүлжээнд түгээд байна. Иргэн Б.Сүнээгийн гаргаж тавьсан мэдээлэлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Ц.Анандбазар мөн л нүүр номоороо тайлбар өгчээ.


Ц.АНАНДБАЗАР: Би Б.Сүндэръяаг танихгүй

-Иргэн Б.Сүндэръяа өнөөдөр буюу 2021.04.11-ний өдөр “Sunee’s Ballet”, “Butenbayar Sunderya” фэйсбүүк хуудсандаа ноцтой мэдэгдэл хийсэн байна. Мэдээлэлд нэгэн УИХ-ын гишүүн хүн түүний биед халдсан, улмаар урт хугацаанд дарамтад байлгасан тухай дурдагдсан байгаа юм. Түүнд ийм бусармаг явдал үнэхээр тохиолдсон бол харамсаж байна.

Мөн уг асуудлыг хуулийн байгууллага шалгаж буруутай этгээдэд зохих хариуцлагыг хүлээлгэх ёстой гэж үзэж байна.

Ийм зүй бус үйлдлийг цаг тухайд нь таслан зогсоож байх ёстой. Харамсалтай нь, хэн гэдэг УИХ-ын гишүүн хүн түүнд дарамт үзүүлж байсныг нэрлээгүй учир нийгэмд УИХ-ын гишүүн Ц.Анандбазар  намайг холбогдуулан нэрлэж, бичиж эхэлжээ.

Ард түмний өмнө хууль ёсыг сахин биелүүлнэ гэж тангараг  өргөсөн УИХ-ын гишүүний хувьд Ц.Анандбазар миний бие “Сүнээ” гэх нэрээр нийгмийн цахим сүлжээнд танигдсан Б.Сүндэръяаг танихгүй, уулзаж байгаагүй, тухайн мэдээлэлд дурдагдсан шиг үйлдлийг огт хийгээгүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдье.

Б.Сүндэръяагийн нийгэмд тараасан мэдээлэл нь зөвхөн УИХ-ын гишүүн хэн нэгэн гэхээсээ илүү Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага УИХ-ын нэр хүндтэй холбоотой асуудал яригдаж байгаа учраас уг асуудлын үнэн мөнийг хуулийн байгууллагуудаар нэн яаралтай шалгуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байна.  Иймд хуулийн байгууллагад хандаж, шалгуулах арга хэмжээг авах болно.

Б.СҮНЭЭ: Тэр бол тэрбумтан шүү дээ!

 -….Ингээд 2020 оны 3 сард УИХ манай намаас өрсөлдөх гэж байгааг нь сонсоод дахиад шок. Яагаад гээч тэр өдрөөс хойш хаяа хаяа надруу viber аар залгана уулзах санал тавина. Нэг тийм заваан сэжгийн. Садист сексийн донтой хүн гэж найз охиноосоо олон жил сонссон болохоор хүслээ л гүйцээхгүй бол занаал яваад байдаг хүн юм гэнэлээ.2020 оны 6 сард, УИХ сонгуулийн тэр бичлэг зургуудыг цацсан хүн нь захиалагч нь Ардчилсан нам биш манай намын энэ эрхэм гишүүн шүү дээ! Ер нь Монголд луйварчин бизнесмен гэдгээрээ алдартай хөөн.

.….Гэхдээ хуулийн өмнө хэзээч хариуцлага хүлээдэггүй. Ойлгомжтой шүү дээ тэр бол тэрбумтан шүү дээ! Мөнгөтэй хүмүүст хууль үйлчилдэггүй гэж хувьдаа боддог яагаад гэвэл өчнөөн жишиг нүдээрээ харсан учир, биеэрээ туулаад амсаад мэдэрсэн учир.

…..Хөөрхий минь дэвшиж буй нутгийнхаа малчдад мотоцикл мөнгө бензинийн талон тарааж сүүлийн 3 сар сайн тордсоон. Сүү шиг цагаан юм ярьж дарга нарт хэдэн төгрөг атгуулаад Монголын ард түмнийг шулж доромжилж баяждаг Монголын цэцэг шиг сайхан охидуудыг бузарлаж хүчирхийлж садист хүслээ хангадаг энэ хүнээс 75 гишүүн та нарч гэсэн болгоомжил. Тэр хүний эсрэг зогссон хүн бүр амьдралаа амь насаа дэнчин тавьж явдаг шүү.

Д.Шоовдор

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!