2021.06.15, Мягмар
Эхлэл B Хүчирхийлэл үйлдсэн, өөгшүүлсэн ОДДЫГ РЕПОРТЛОЦГООЁ!

Хүчирхийлэл үйлдсэн, өөгшүүлсэн ОДДЫГ РЕПОРТЛОЦГООЁ!

Дуучин С.Сэрчмаа, Б.Батчулуун нарын маазрал урлаг, спортынхонд том сануулга болов.  Тэд даагнаас биш даргавараас болж “үхлээ”.

“Никитон” хамтлагчийн дуучин Б.Баттулгын ярьсан онигоо, түүнийг нь сонсон инээж байгаа С.Сэрчмаагийн үйлдэл хоёулаа муухай харагдсан юм. Тиймээс иргэд тэдний сошиал хаягийг бойкотлохоос эхлээд хамтарч ажилладаг байгууллагууд нь тэднээс татгалзаж байгаагаа мэдэгдэв. Б.Батчулууны хувьд нэг ёсондоо хүчингийн гэмт хэргийн гэрч болохоо өөрийн амаараа нотолсон. Давхар олон нийтийн сүлжээгээр бусдын нэр хүндэд халдсан. Тэгэхээр цагдаагаас энэ хэргийг шалгамаар байна.

Капитрон банк Б.Батчулуунтай хамтран ажиллахаас татгалзсан бол С.Сэрчмааг эфирээр гаргахгүйгээр 25 дугаар телевиз мэдэгдлээ.  Мөн олимпийн аварга Н.Түвшинбаяр, дуучин Т.Дэлгэрмөрөн, жүжигчин Б.Билэгсайхан, Б.Амархүү, загвар өмсөгч С.Эрдэнэцогт нарыг эфирээр гаргахыг эсэргүүцсэн хөдөлгөөн ч өрнөж байна.

 Энэ бол зөвхөн эхлэл, хүчирхийллийг дэмждэг, өөгшүүлдэг, хүчирхийлэл үйлддэг урлаг спортынхонд цаашдаа  олны дунд, гэртээ биеэ зөв авч явах, хэлэх яриах бодох  ёстойг сануулсан сануулга болсон байх. Олны танил гэхээрээ юу дуртайгаа чалчиж болдоггүйг  С.Сэрчмаа, Б.Батчулуун хоёр харууллаа.   Тэднийг нэвтрүүлэгтээ урьсан, эфирээрээ гаргасан, хамтарч ажилласан, сурталчилгаандаа тоглуулсан бүхэн муухай харагдахаар, хүчирхийлэгчдийг өөгшүүлэгч болж мэдэхээр болов. Тиймээс зар сурталчилгааныхан цаашдаа гэрээ хийхдээ ямар шаардлага тавих ёстойгоо олж харсан байлгүй.  Хүн зоддог, хүчирхийлэл үйлддэг, бусдыг гоочилдог, эрх мэдэл, албан тушаал, нэр хүндээрээ хэн нэгнийг дээрэлхдэг хүмүүсийг нэвтрүүлэг, сурталчилгаандаа ашиглах бизнест нь ч хортой байж болзошгүй нь.

Сүүлийн үед архи сөгнөж суугаад хараал ерөөл урсгадаг шоу нэвтрүүлгүүд олширсон.

Тэдэнтэй тэмцэх үзэгчдийн реакци бол нэвтрүүлгүүдийг нь бойкотлох, репортлох.

Саяхан “Урбан талк” нэртэй шоунд оролцсон залуус  хүчирхийллийг өөгшүүлж, гаж буруу үг хэллэгээрээ гайхшируулсан. Тэдний нэг нь Д.Амартүвшин гэх нөхөр. Нэвтрүүлгийнхээ үеэр бас л гамгүй харааж, ерөөнө шүү дээ.

Н.Түвшинбаярын үйлдэл бол сайн найзуудын зодоон биш.  Эрүүгийн гэмт хэрэг.  Б.Билэгжаргал, Б.Амархүү нар бол хар тамхичид. Загвар өмсөгч С.Эрдэнэцогт, дуучин Т.Дэлгэрмөрөн нар гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн. Харин Б.Батчулуун, С.Сэрчмаа нарын үйлдэл  хүчирхийллийг өөгшүүлсэн.

Тэдний зарим нэг нь хуулийн дагуу шийтгэлээ хүлээсэн, хүлээх байх. Гэхдээ ёс зүйн шийтгэл оноож байж, одод нэртэй хүчирхийлэгчид, өөгшүүлэгчид, хар тамхичид  хүүхэд залууст буруу үлгэр дууриалал болохоо болино.

Хүчирхийлэл үйлдсэн, өөгшүүлсэн ОДДЫГ РЕПОРТЛОЦГООЁ! Тэдэнд ийм шийтгэл хэрэгтэй болсон байна.

А.АНАР

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу