2024.03.28, Thursday
spot_img
НҮҮР3Хөх шувууд юу ЖИРГЭВ!

Хөх шувууд юу ЖИРГЭВ!

Олон нийтийн сүлжээ бол утгаараа иргэдийн үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх индэр болсон. Төр засгийн бодлогыг шүүмжилж байгаа нэгэн байхад өмгөөлж хамгаалах ч нэг хэсэг бий. Ингээд твиттерийн онцлох жиргээнүүдийг хүргэе.

БАТЫЙ: Цэрэг хүн өөртөө учирч байгаа аюулыг эхэлж дардаг. Тэр аюул нь дарга нь болоод байна. Иймд тэд даргаа эсэргүүцэж хөнөөж байна. Оргодол цэргийн ээж үл таних данс руу мөнгө шилжүүлж бснаа ярьсан байсан. Дарга нарын дарамт цэргийг өөрөө хохирох, эсвэл гэмт хэрэгтэн болох 2 л зам руу шахаж байна.

ЭРДЭНИЙН БАТ-ҮҮЛ: Социалист Хойд Солонгост өлсгөлөн нүүрлэж эхлэв. 90 оных шиг хүндэрвэл 3 сая хүн үхэж болзошгүй гэнэ! Нэг кг кукурузын үнэ сарын цалингаас давсан бна. Үүнийг сонсохуйд,биднийг хэрэгцээтэй бүхнээр дутаахгүй бгаа хувийн хэвшилдээ мөргөж бна! Хувийн хэвшил, чөлөөт зах зээл мандтугай!

TEMUUJIN BATMUNKH: ЭМЯ-нд, #УОК- ядаж бичиг үсэгтэй хүмүүс ажиллужлъя аа. Тэр хятад вацин чинь 21-28 хоногийн дараа хоёрдах тунг заавал хийх заалттай юм бна. Тэнд 56 (тавин зургаа) хоног гэсэн үг өгүүлбэр алга!!!

САРУУЛХАН PH.D: Цэргүүдээс мөнгө дээрэмдсэн бүх офицер, цэргүүдийг цэргийн шүүхээр оруулах хэрэгтэй. Энэ бол МУ -н батлан хамгаалах байдалд аюул учруулсан гэмт хэрэг.

Badrakh NAIDALAA: 1 их наяд төгрөг. Эмзэг, дэмжлэг шаардлагатай хэсэгтээ хүргээд бусдыг нь тэтгэврийн шинэчлийн эхний шатыг эхлүүлэх, эмч багш нарынхаа цалинг нэмэхэд шууд зарцуулж эхэлсэн бол жинхэнэ БОДЛОГО болох байлаа.

GANZORIG ULZIIBAYAR: Гэнэт хөл хорино гэнгүүтээ зэрэг мөнгө тараагаад, түүхэн том бөглөрөл үүсгэжээ. 15км урт түгжрэл харлаа. Мэнэжмэнт мэдэхгүй л байна даа… цэргүүд нь даргаа буудааад л… мэнэжмэнт огт болохгүй л байна даа.

АМАРСАНАА: Вакцинжуулалт зогсоосон асуудалд Женкогийн троллууд юм хэлээд муухайшүү. Та нар чинь хийлгэхгүй туршилт болохгүй байхад уриалаад байсан. Та нарынхаар болж байна баярлах хэрэгтэй биш гэжүү.

Тогмидын ДОРЖХАНД: ХҮН-ыг сонгуульд оруулахгүй гэж хуулийн хонгил ажиллуулдаг дарга, түүнийг налж АН-аас дэвшихээр горьдож байгаа С.Ганбаатар нар анхаарна уу. Сонгууль бүрийн өмнө манай намын туг, логог ашиглан хуурамч хурал зохион байгуулдаг этгээдүүдэд хуулийн хатуу хариуцлага тооцуулна.

ААНХАА: Ядарсан муу Монголд вакцины жаахан хаялга өгсөн чинь нэг мэдсэн дархлаажуулалтаар өөрсдөөс нь түрүүлэх болчихсон, түүнийгээ сэгсийтэл пиардаж байв. Хятад, оросууд гэнэт ухаан орж “өөө даварсан вацкаанууд” гэж л дээ.

TUMURBAATAR.JS: “Хувийн эмнэлэгүүдэд зөвшөөрлийг нь өгч вакцин татуулаад, вакцинийг төлбөртэй хийлгэж чадах нь хийлгэж л байх хэрэгтэй” гэж ярьж байсан хүмүүсийн зөв байжээ.

БУЯНАА: Энэ Амарсайхан чинь ёстой ёроолгүй тэнэг, оройгүй гөжүүд нөхөр юмаа. Эрх мэдлээ хэтрүүлсэн үйлдлээ бүр ичихгүй миний эсрэг хүмүүс улс төржүүлээд намайг харлуулж бна, тэдэнд бууж өгөх хүн би биш л гээд байх юм.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!