2024.04.26, Friday
spot_img
НҮҮР3Х.Баттулга шадар туслахаа шүүхэд шахахыг санаархжээ

Х.Баттулга шадар туслахаа шүүхэд шахахыг санаархжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн шадар туслах Л.Түвшинжаргалыг шүүгч болгохоор зүтгүүлж эхэлжээ. Тодруулбал, 2021 оны тавдугаар сарын 25-нд Анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх Шүүхийн ерөнхий зөвлөлийн тогтоолд Лүндэнбазарын Түвшинжаргалыг Нийслэлийн захиргааны хэргийн анхны шатны шүүгчийн албан тушаалд томилуулахаар нэрийг нь оруулсан байна.

Л.Түвшинжаргал нь Ерөнхийлөгч Х.Баттулгын гарын хүн. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ саяхан хэвлэлийн бага хурал хийхдээ “Гуравдугаар сарын 1-нд З.Энхболд над руу утсаар яриад хоёрдугаар сарын 24-нөөр огноолоод чи өргөдлөө бичээд өг гэсэн. Би өргөдлөө өгчихсөн байгаа гэдгээ хэлсэн. Гэтэл ”Үгүй ээ чи хоёрдугаар сарын 24-нөөр огноолоод бичээд өгчих” гэсэн. Тэгээд би хоёрдугаар сарын 24-нөөр огноолоод өргөдлөө бичээд өгсөн. Тухайн өдрийн орой Ерөнхийлөгч Х.Баттулгын шадар туслах н.Түвшинжаргал надад үүсгэсэн эрүүгийн хоёр хэргийг хэрэгсэхгүй болгосон нийслэлийн прокурор Ц.Насанбатын гарын үсэгтэй тогтоолыг ирүүлсэн. Гэтэл АН-ыг та нартай наймаалцахгүй гэхээр нийслэлийн прокурор Ц.Насанбатын хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг нийслэлийн ерөнхий прокурор Ш.Нямдорж нь хүчингүй болгоод буцаагаад нөгөө хэргийг сэргээчихэж байгаа юм” гэж байв.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!