УИХ-ын Тамгын газрын ажилтнуудыг энэ сарын 5-нд Улсын хоёрдугаар төв эмнэлэгт PCR-ийн шинжилгээнд хамруулахад хоёр хүнээс халдвар илэрчээ.
Тодруулбал, УИХ-ын гишүүдийн туслахууд халдвараар өвчилсөн нь батлагдсан байна.
Засгийн газрын шийдвэрийн дагуу УИХ-ын Тамгын газрын ажилтнууд 50 хувь нь ажиллах зохион байгуулалтад оржээ. Засгийн өнөөдрийн хуралдаанаар халдвар эрчимжиж, нас баралт нэмэгдэж байгаа тулд хатуу хөл хорио тавих эсэх асуудлаар хуралдаж байна.