2024.03.29, Friday
spot_img
НҮҮР1Байлдагчийг зодсон Д.Гялбуужамц нь муу сурлагатай оюутан байжээ

Байлдагчийг зодсон Д.Гялбуужамц нь муу сурлагатай оюутан байжээ

Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан байлдагч Б-г салаан захирагч нь согтуудаа зодож хүндээр бэртээсэн хэрэг өнгөрсөн гуравдугаар сарын 28-нд гарсан. Улмаар байлдагч зодуураа даалгүй нас барсан юм. Тиймээс УИХ-ын Хүний эрхийн дэд хорооноос өнөөдөр /2021.04.06/ цэргийн анги нэгтгэл дэх хүчирхийлэл, хүний эрхэнд халдаж буй зөрчил, хэргийг хэрхэн хянаж, шийдвэрлэж байгаа талаар мэдээлэл сонссон юм.

Энэ үеэр Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг мэдээлэл өгөхдөө “Д.Гялбуужамц нь 2017 онд Батлан хамгаалахын их сургуулийг муу дүнтэй гээд төгсөж чадаагүй. Тиймээс дахин 2018 онд  шалгалт өгч их сургуулиа арай гэж төгссөн юм байна лээ. Тус ангид 2019 онд салаан захирагчаар томилогдсон. Тэрбээр цэргүүд дэглэснээсээ болж, өнгөрсөн 2020 оны долдугаар сард цалингийн 20 хувиар торгуулж байсан. Үүнийг шийдэх даалгавар өгч байсан ч covid-19-ийн нөхцөл байдлаас болж түр хойшлуулсан. Бид хариуцлагаас зайлсхийгээгүй. Цэргийн дэглэлт 2018, 2019 онд нэлээд гарч байсан. Сүүлийн жилүүдэд харьцангуй буурсан. Цэргийн анги нэгтгэлүүд дэх дэглэлтийг ЗХЖШ дангаараа шийдэж чадахгүй” болохыг хэлсэн юм.

Он гарсаар цэргийн ангийн зодуур дэглэлтийг даалгүй хоёр ч цэрэг амиа алдсан. Нэг нь захирагчдаа зодуулж, нөгөө нь өөрийнхөө амийг бүрэлгэсэн байдаг.

Д.ШООВДОР

 

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!