Судлаач Д.Ганхуягийг Х.Баттулгын пиарчин гэж хүмүүс мэднэ. Г.Уянгын шүтэн бишрэгч тэрбээр Х.Баттулга, З.Энхболд хоёроос бусад руу ноцох нь элбэг. Тэрбээр өнөөдөр “Ц.Элбэгдорж хувийн мөнгөөрөө гадаадад ганцаараа тэнээд байгаа мэт манайхан эндүүрдэг. Үгүй дээ. Өөрийн ба 1-2 хамгаалагчийн томилолт, хоол, буудлын мөнгө г.м. бидний татварын мөнгийг жинхнээсээ шатаадаг юм. Энэ Баагийг дэмий тэнэхийг болиулж, тэр шоронд нь хийх хэрэгтэй” гэж жиргэв.
Хариуд нь экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Хилийн дээс алхаагүй жил өнгөрч. Төрийн хамгаалалтаас ноднин 7 сард гаргасан. Хууль өөрчилсөн. Их бэлдсэн. Их чичирсэн. Хангалттай шалгасан. Юу болсныг эндээс унш. Хулгайч хулгайчаараа үлддэг. Хууль зөрчөөгүй, хулгай хийгээгүй бол цагааддаг. Жам нь тийм юм” гэж амыг нь таглав.