Улсын хэмжээнд 17537 хүний сорьцод шинжилгээ хийхэд 271 хүнээс халдвар илэрлээ. Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн халдварын тохиолдол нийтдээ 9598 боллоо. Мөн covid-19-ийн улмаас нас баралт нэгээр нэмэгдэв. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа “Өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавируст халдвараар өвчилсөн 54 настай эрэгтэй нас барсан харамсалтай мэдээлэл байна. Covid-19-ийн халдварын шалтгаант нас баралт 11 бүртгэгдлээ” гэв.
Тэдгээр хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл,
- Хөнгөн-1,718
- Хүндэвтэр-226
- Хүнд-36
- Маш хүнд-7 хүн байгаа юм.