2024.04.19, Friday
spot_img
НҮҮРПопулист МэдээД.Ганбат: Бусдын үлдэгдэл вакцин хийж байна

Д.Ганбат: Бусдын үлдэгдэл вакцин хийж байна

Хуралдаанаар Монгол Улсад “КОВИД-19”-өөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төслийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат “Бид хаа байсан өнгөрсөн намраас л  вакцинаа аваач ээ гэж хэлж, сануулж байсан. Бусдын үлдэгдэл юмуу, хандиваар оруулж ирсэн вакциныг хийж байна аа. Хэн зээл өгнө, хэн хандив өгнө гэсэн газраас л вакциныг авч байна. Бүхэл бүтэн улс орон, Засгийн газар ийм байж болохгүй” хэмээн байр сууриа илэрхийлээ.

Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариулахдаа “Вакцинжуулалтын түвшний хувьд Азидаа хоцроогүй, эхний тавд явж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаар баталгаажсан вакциныг авч, оруулж ирж байна. Өчигдрийн байдлаар 330 мянган иргэнээ дархлаажуулаад байна. Ирэх тав, зургаан сар гэхэд хүн амынхаа 60 хувийг хамруулахаар төлөвлөж ажиллаж байна” гэв

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!