2024.04.20, Saturday
spot_img
НҮҮРПопулист МэдээУОК-ын онцгой эрхтэй эхнэр

УОК-ын онцгой эрхтэй эхнэр

УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайханы хадам аав, ээж covid-19-өөр өвчилж ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа аж. Тиймээс түүний эхнэр Ч.Ичинхорлоо ээж, аавыгаа сахихаар ХӨСҮТ-д хэвтсэн байна. Гэвч, түүнд орчин нөхцөл нь таалагдаагүй тул нэг хоноод эмнэлгээс гарсан. Энэ талаар өчигдрийн Засгийн газрын хэвлэлийн бага хурлын үеэр Шадар сайдаас сэтгүүлч асуухад үгүйсгээгүй юм. Түүний хэлснээс харвал Шадар сайдын эхнэр МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо ХӨСҮТ буюу “улаан бүс” рүү ороод гарсан аж. Гэтэл улаан бүс рүү орсон хүн дор хаяж, 14 хоног тусгаарлагдах ёстой. Харамсалтай нь, УОК-ын дарга эхнэр энэ дүрэм үйлчилсэнгүй. Эсрэгээрээ ард түмэн хорио цээрийн дэглэм зөрчвөл торгуулна, баривчлагдана.

Тусгаарлалтад байсан охин аавыгаа эцсийн замд үдэж чадаагүйдээ уйлан лайв хийж байв. Мөн хорио цээрийн дэглэмээс болж хот руу оруулахгүй байсаар нэгэн эмэгтэйг 22 товчоон дээр амиа алдахад хүргэсэн. Сэхээнд хэвтэж буй 10 настай охиноо эргэж чадалгүй тусгаарлалтад байсаар алдсан аав ээж халаглаж, гомдож суусан. Гэтэл УОК-ын даргын эхнэр нь онцгой эрх эдлээд “улаан бүс” рүү орж гараад явж байх жишээтэй.

Хэрэвзээ, ёс зүйтэй улсад бол С.Амарсайхан аль хэдийнэ огцрох хангалттай, том шалтгаан бол энэ.

 

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!