2024.10.4, Friday
spot_img
НҮҮР3SOS: Монголын экспорт, импорт чинь гацчихлаа, САНГИЙН САЙД АА!

SOS: Монголын экспорт, импорт чинь гацчихлаа, САНГИЙН САЙД АА!

Монголын эдийн засаг, экспорт, импортод аюулын харанга дэлдэж эхэллээ. Хэдийгээр Засгийн газар 10 их наядын хөтөлбөр зарлаж, “мөнгөн бороо” оруулаад өгөхөө амалсан ч, гаднаас төсөвт орж ирэх мөнгөний урсгал ТЭГ ЗОГСОЛТ хийхэд хүрлээ. УОК-ын тооцоо судалгаагүй шийдвэрээс болж, дотооддоо, тэр тусмаа уул уурхайн бүс нутгууддаа халдвар тарааснаар Хятадын талаас хориг тавьж эхэллээ.  Түүнчлэн импортын гацаанаас бол дотоодод хүнсний хомсдол үүсч магадгүй байдал үүсчээ. Гадаад харилцааны яамнаас тодруулахад “Энэ талаар хөөцөлдөж байгаа” гэх тайлбарыг өгсөн юм.

Нэг.

“Оюутолгой” компанийн зэсийн экспорт давагдашгүй хүчин зүйлийн улмаас зогсоод байгааг “Туркойз Хилл Ресурс” компани өчигдөр мэдээлсэн.  Тус компанийн ажилчдаас covid-19-ийн халдвар илэрсэн тул Хятадын тал Монголоос худалдаж авах зэсийн импортоо зогсоосон байна. “Оюутолгой” компани нь Монголын топ татвар төлөгчдийн нэг.  Өнгөрсөн 2020 онд  улсын төсөвт  294 сая ам.доллар төлжээ.

Хоёр.

Хятадын талаас  Эрээний боомтоор  гуравдугаар сарын 21-ний өдрөөс ачаагүй тээврийн хэрэгсэл, гуравдугаар сарын 25-ны өдрөөс ачаатай тээврийн  хэрэгсэл  Монголоос нэвтрүүлэхгүй байхаар хориг тавьжээ.

Гурав.

Хятадаас Шивээхүрэн-Сэхэ боомтоор Монголын  уул уурхайн тээврийг нэвтрүүлэхээ  түр зогсоосон талаар  “SXCoal” мэдээлсэн байна. Тус боомтод covid-19-ийн халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн тул ийнхүү Хятадын зүгээс боомтын үйл ажиллагаагаа зогсоожээ. Тодруулбал, Өмнөговь аймгийн Гурвантэс сум болон Нарийнсухайтын бүлэг ордод үйл ажиллагаа явуулдаг  “Саусгоби сэндс” ХХК-д covid-19-ийн  сэжигтэй тохиолдол илэрсэн байна.

Дөрөв.

“Эрдэнэт” үйлдвэрийн ажилчдаас covid-19-ийн халдвар илэрснээр эдийн засагт эрсдэл учруулж буй. Тус үйлдвэр нь Монголын топ татвар төлөгч.  Засгийн газраас айл өрх, аж ахуйн нэгжүүдийн цахилгаан дулааны мөнгийг тус үйлдвэр хариуцаж байгаа билээ.

Саяхан Сангийн сайд Б.Жавхлан “эдийн засаг эрчимтэй өсч байна” гэсэн ярилцлага NTV-д өгсөн байсан. Гэтэл эдийн засаг нь эрчимтэй өсөх нь бүү хэл эсрэгээрээ экспорт, импорт, гадаад, дотоодын урсгал нь таг гацчихаад байна.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!