ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаагийн мэдээлснээр өнгөрсөн 24 цагийн хугацаанд 10652 шинжилгээ хийснээс 377 шинэ тохиолдол батлагдаж, нийт халдварын тоо 8447 болжээ. Мөн халдварын улмаас хоёр хүн нас барсан байна. Нас барсан хоёр хүн нь 69-84 насны өндөр настнууд байжээ.
Шинээр батлагдсан 377 тохиолдол бүгд дотоодын халдвар байна. Гадаадаас зөөвөрлөгдсөн тохиолдол байхгүй . Үүний 328 нь Улаанбаатарт бүртгэгдэж, аймаг орон нутагт 49 тохиолдлоор халдвар нэмэгджээ.
Сүүлийн 24 цагт орон нутаг
- Сэлэнгэ аймагт 4, нийт халдвар 6,
- Даран-16, нийт халдвар 74
- Төв-5, нийт халдвар 179
- Хөвсгөл-5, нийт халдвар 34
- Архангай-7, нийт халдвар 52
- Увс-1, нийт халдвар 4
- Өвөрхангай-6, нийт халдвар 81
- Булган-4, нийт халдвар 36
- Ховд-1, нийт халдвар 3
Халдварын улмаас эмнэлгүүдэд нийт 1902 хүн эмчлэгдэж байгаагаас хөнгөн 1637, хүндэвтэр 219, хүнд 34, маш хүнд 12 хүн байна.