2021.06.15, Мягмар
Эхлэл C Б.ХУРЦ ба Ц.НЯМДОРЖ

Б.ХУРЦ ба Ц.НЯМДОРЖ

IPEN.MN сайт "1vs1" булангаараа улс төр, эдийн засаг, нийгэм боловсрол, спортын салбар дахь эсрэг тэсрэг үзэл бодол, байр суурь, мэдэгдэл, мэдээллийг хүргэх юм.  Энэ удаагийн "1vs1" буландаа  сүүлийн өдрүүдэд олны анхаарлыг татаж буй С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн талаарх хоёр гол дүрийн байр суурийг хүргэж байна. Нэг нь ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж. Нөгөө нь Монголын алдарт тагнуулч Б.Хурц. Учир нь, Б.Хурц нарт холбогдох хэлэлцэх шүүх хурал өнөөдөр болно.

Б.ХУРЦ: Ц.Нямдорж удахгүй Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ хоёроо гүтгэнэ шүү

-Ц.Нямдорж хууль зөрчиж, нууц задалж болох ч би бол болохгүй байх. Миний яриаг уншингуутаа “Нууц задалсан байна” гэдэг асуудал гаргаж ирэх байлгүй. Уг нь ийм тэгш бус баймааргүй байгаа юм. Гэхдээ яах вэ, Ц.Нямдорж гэдэг хүн хувийнхаа ашиг сонирхлыг намын эрх ашиг болгож маш сайн тоглож чадлаа. Тэр хүн үнэхээр чадварлаг сайн тоглож байна. Би энэ чанарыг нь ч  сайн мэднэ л дээ. Тагнуулын ерөнхий газрын даргын ажлаа өгөхийнхөө өмнө мэдэж ч байсан, хэлж ч байсан. Нэг иймэрхүү юм зохион байгуулна байх даа гэж. Яг бодсоноор болж байна. Ц.Нямдорж ерөөсөө ийм хүн байхгүй юу. Гэхдээ яагаад зөвхөн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт ял явсан Д.Содномдаржаа, Т.Чимгээ гэсэн хоёр хүнийг л “Хэлмэгдсэн байна, зовсон байна, хөөрхий” гэж өмгөөлөөд байгаа юм бэ. Зөвхөн энэ хэргийг шалгаж, хянаж шийдвэрлэсэн албан хаагчдын араас үхэн хатан хөөцөлдөж, эрхийг нь зөрчиж, илрүүлсэн хэргийг нь хэрэг биш болгохын төлөө ажиллах сонирхол, зорилготой байгааг нь би бас “Яагаад” гэж асуух, хардах эрхтэй биз дээ. С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хүмүүсийг ямар их улайрч, хамгаалж, өмгөөлж  байна аа. Энэ янзаараа Ц.Нямдорж тун удахгүй Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар хоёроо гүтгэнэ шүү. /2021 оны гуравдугаар сар/

Ц.НЯМДОРЖ: Т.Чимгээг хэлмэгдүүлсэн нь үнэн, эрүүдэн шүүсэн нь үнэн

 Б.Хурцын хамгийн худлаа ярьсан зүйл гэвэл Ц.Нямдорж хууль зүйн сайдаар ажиллаж байхад С.Зоригийн аминд халдсан ажлын хэсэг дөрвөн удаа өөрчлөгдсөн гэж ярьсан. Наадах чинь ийм учиртай юм. 1998 онд хэрэг гарснаас хойш Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр энэ асуудлын талаар ажлын хэсгийн зөвлөмж нь гардаг байсан юм шиг байна лээ. Тэр нь нууц. Тэрэнд хуулийн сайд оролцдоггүй. Эрүүдэн шүүсэн нь үнэн, хуурамчаар материал бүрдүүлсэн нь ч үнэн. Хэлмэгдүүлсэн нь үнэн. Үүнээс илүү аймшиг гэж байдгийг би мэдэхгүй.

Анхандаа Булган хохирогч байсан. Сүүлд хэрэгт сэжигтэн болж хувираад 10 сар хоригдсон. Би үүнийг сайн ойлгохгүй байгаа юм. Гэхдээ тэрээр хоригдож байхдаа, дээрх хүмүүсийг алуурчин биш гэж хэлсэн. Гэтэл Булганыг шүүх хуралд оруулаагүй. Энэ хэргийг зохион байгуулсан  хүн бол ТЕГ-ын дарга асан Б.Хурц,  УЕП-ын орлогч асан Г.Эрдэнэбат нар. /2019 оны  гуравдугаар сар/

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу