2024.04.24, Wednesday
spot_img
НҮҮРПопулист МэдээТ.Чимгээ "уучлалт гуйхгүй" гэжээ

Т.Чимгээ "уучлалт гуйхгүй" гэжээ

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ялын дээд хэмжээг авсан Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат төв талбайд өлсгөлөн зарлаад байгаа билээ. Түүнтэй өнөөдөр /2021.03.29/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Лу.Болд уулзжээ.

Лу.Болд хэлэхдээ “Ерөнхийлөгч Х.Баттулга албан бичиг, хүсэлтийг Ерөнхий сайдад хүргүүлээд байна. Энэ хэрэг дээр эрүүдэн шүүлт хэрэглэсэн нь ямар ч эргэлзээ байхгүй.  Монгол Улсад нэг ч хүн хилсээр хэрэг хүлээж болохгүй. Нэг ч хүн эрүүдэн шүүлтэд өртөж болохгүй. Саяхан 13 хуульч энэ хэргийг улсын нууцаас гаргах талаар Ерөнхийлөгчид хандсан. Засгийн газар шийдвэр гаргах бүх эрх мэдэл нь байна. Энэ хэрэг нууцаас гарсны маргааш Монголын ард түмний нүд тайлагдана. Үүнээс цааш гишгэх газар байхгүй. Ерөнхийлөгчид ганцхан эрх мэдэл байдаг нь уучлалт үзүүлэх. Т.Чимгээ “Би хийгээгүй хэргийнхээ төлөө уучлалт гуйхгүй гэсэн” гэлээ.

Холбоотой мэдээ

1 сэтгэгдэл

  1. ер нb хийгээгүй хэргийн төлөө уучилалт хүсэхгүй шүүдээ зөв зөв ядаж цагаадгах ёстой биздээ ?

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!