2024.04.25, Thursday
spot_img
НҮҮР3"АстраЗенека" тариулсан иргэдийн 51 хувьд нь урвал илэрчээ

"АстраЗенека" тариулсан иргэдийн 51 хувьд нь урвал илэрчээ

Улаанбаатар хотод нийт 267,300 иргэн дархлаажуулалтын эхний тунгаа хийлгэжээ. Мөн Орхон, Төв, Өмнөговь аймгийн үйл ажиллагааг нь тасралтгүй явуулах шаардлагатай байгууллагуудын ажилтнуудыг дархлаажуулж эхэлсэн байна.  Вакцинд хамрагдсан иргэдээс дархлаажуулалтын дараах хүндрэл гарч байгаа эсэхэд ЭМЯ, ХӨСҮТ-өөс байнга тандалт хийж байгаа юм байна.

БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн Вероселл вакцин тариулсан иргэдийн 13 хувьд нь хэвийн буюу түгээмэл илрэх урвалууд илэрсэн байна. Үүнд халуурах, бие арзайх, хэсэг газарт өвдөх зэрэг урвалууд илэрч байна.

АстраЗенека вакцин тариулсан иргэдийн 51 хувьд нь урвал илэрчээ. Дөрөвдүгээр сарын 10-наас хоёр дахь тунгийн дархлаажуулалт эхэлнэ. Вероселл вакцинд хамрагдсан иргэд дөрөвдүгээр сарын 10-наас хоёр дахь тундаа хамрагдана. Харин АстраЗенека вакцин тариулсан иргэд дөрөвдүгээр сарын 20-ноос хоёр дахь тунд хамрагдах юм байна

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!