ЭМЯ-ны ээлжит мэдээллээр сүүлийн 24 цагийн хугацаанд 17 мянган хүнд шинжилгээ хийж, коронавирусын 361 шинэ тохиолдол бүртгэгдсэн талаар ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн хэлэв.
Мөн тэрээр “улсын хэмжээнд коронавирусийн халдварыг илрүүлэх 16 лаборатори ажиллаж байгаа бөгөөд нийт халдварын тохиолдол 6,693 боллоо.
Нийт батлагдсан 361 тохиолдол бүгд дотоодын халдвар бөгөөд аймаг орон нутагт 42 нь илэрсэн байна. Тодруулбал,
- Улаанбаатарт 319,
- Орхон- 15,
- Архангай- 12
- Өвөрхангай- 7
- Баянхонгор-2
- Хөвсгөл-2
- Төв-4
Сүүлийн 24 цагт 87 хүн эмчлэгдэж, нийт эдгэрсэн хүний тоо 4,237 боллоо” гэв.