2024.03.29, Friday
spot_img
НҮҮР3SOS: Эдийн засагт эрсдэл НҮҮРЛЭЛЭЭ!

SOS: Эдийн засагт эрсдэл НҮҮРЛЭЛЭЭ!

Монгол Улсын төсвийн гол бүрдүүлэгч, топ татвар төлөгч хоёр том үйлдвэрт covid-19-ийн халдвар гарснаар экспортын орлого тэг зогсоход хүрч магадгүй болжээ.

Тодруулбал, “Эрдэнэт” болон “Оюутолгой” компанийн ажилчдаас covid-19-ийн халдвар илэрсэн. Энэ бол эдийн засагт тун таагүй мэдээ юм. Учир нь, Хятад улс Монголоос авдаг зэс, нүүрсний импортоо хязгаарлахад хүрсэн байна.

Экспортын “тэг” зогсолт удааширвал төсвийн орлого тасрах эрсдэлтэй юм. Дэлхий нийтэд зэс, алтны ханш өндөр байгаа. Энэ өсөлттэй циклийг Монгол Улс ашиглахын тулд бүхий л боломжоо дайчлах ёстой. Гэтэл энэхүү боломжийг бүрэн дүүрэн ашиглах нь бүү хэл экспортоо эрсдэлд хүргэчихээд байна.

УОК-ын бодлогогүй, тооцоогүй шийдвэрээр уул уурхайн бүс нутаг, зэс үйлдвэрлэгч хоёр том үйлдвэр цар тахлын “эрсдэлтэй бүс” болж хувирчхаад байна.

Өмнө нь УОК-ын дарга асан Я.Содбаатар экспортын бүс нутгаа “эрүүл байлгах”-ад ихэд анхаарч ирсэн. Гэтэл УОК бизнесүүдээ нээж байгаа нэрээр халдвараа хяналтаас алдаж, эрүүл мэндээ хамгаалах эдийн засаг ч үгүй болох эрсдэл бий болгочихлоо.

Нөгөө талаар цар тахлаар далимдуулан ашиг хонжоо хайгчдаас болж хөдөө орон нутаг руугаа халдвараа алдсан. Тэр тусмаа уул уурхайн компаниудад халдвар тархсаны буруу ХӨСҮТ үүрэх ёстой.

Хуурамч шинжилгээний хариу гаргаж өгнө гэдэг нэг талаар цар тахлыг санаатай тараасан гэмт үйлдэл. Тиймээс бусдад хуурамчаар шинжилгээний хариу гаргаж өгсөн, авсан хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэх ёстой. Өөрөөр хэлбэл, энэ бол үндэсний эсрэг терроризм гэхэд ч буруудахгүй биз. Хэрэвзээ экспортын бүс нутагт цар тахлын аюул нүүрлэвэл эдийн засаг давхар унаж, эрүүл мэндээ ч хамгаалах мөнгөгүй болно.

Иймээс л УОК уул уурхайн бүс нутгуудад анхаарлаа хандуулж, цар тахлыг хурдан хяналтдаа авах шаардлагатай байна.

А.АНАР

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!