УОК-оос халдварын тоо хоногт 200 давах үед хөл хорио тогтоож магадгүй гэсэн. Гэвч, Ерөнхий сайдын зүгээс хөл хориог дэмжихгүй байгаа. Тэрбээр одоогийн “улбар шар” зэрэглэл дээрээ авч болох бүх арга хэмжээг авч эцсийн мөч хүртлээ эдийн засгийг нээлттэй байх байр суурьтай байгаа аж.
Эрдэмтдийн тооцоогоор хэрэвзээ одоо хатуу хөл хорио тогтоохгүй бол дөрөв, тавдугаар сард халдвар оргилдоо хүрч мянга, мянгаараа өвчилж, хүндрэл нас баралт ихсэж магадгүй анхааруулсаар байгаа юм.