2024.04.20, Saturday
spot_img
НҮҮР1Трэнд 7: Эргэн ирэлт, эсэргүүцэл, клип, сунгаа

Трэнд 7: Эргэн ирэлт, эсэргүүцэл, клип, сунгаа

Монголын улс төр, эдийн засаг, нийгэмд болсон долоо хоногийн онцлох үйл явдлуудыг тоймлон “ТРЭНД 7” буланг iPen.mn сайт хөтлөн явуулахаар боллоо. 

Өнгөрч буй долоо хоногийн улс төрийн онцлох үйл явдал нь Ерөнхийлөгчийн гаргасан санал хүсэлтүүд байв. Тэгвэл урлагийн салбарт “тэсрэлт” хийсэн нэгэн клип цацагдсан нь МАН-ын дарга У.Хүрэлсүхийн пиар байлаа. Мэдээж, энэ пиар Ерөнхийлөгчийн сонгуульд зориулагдсан нь тодорхой байв. Хоёр хуваагдсан АН хоёр талдаа сунгаа эхлүүлсэн нь олны анхаарлыг татсан бас нэг трэнд сэдэв  болов. Харин БЗД-ийн 26 дугаар хорооны хөл хорио нийгэмд бас нэг талцал бий болгов. Гэх мэтчилэн долоо хоногийн үйл явдлыг тоймлон хүргэе.

Ж.Эрдэнэбатын хэл амтай эргэн ирэлт

Шоронгоос Төрийн ордонд эргэн ирсэн Ж.Эрдэнэбатын тангараг өргөх ёслолыг хамгийн их эсэргүүцсэн хүн нь Ерөнхийлөгч Х.Баттулга байлаа. Тэрбээр, Ж.Эрдэнэбатад хандаж, шүүхээр асуудлаа шийдвэрлүүлсний дараа тангараг өргөөч гэсэн зөвлөгөө өгсөн ч Ерөнхийлөгчийн үгийг МАН-ынхан ёстой л нохой хуцсаны чинээ тоосонгүй. Энэ үйл явдалд зөв, буруу гэж талцах хүмүүс мэдээж байсан. Нийтлэлч Б.Баабар жиргээндээ УИХ алдаагаа засч байна гэж дүгнэсэн бол эсрэгээрээ зарим хуульчид Ж.Эрдэнэбатын энэхүү үйлдэл шударга бус байгааг шүүмжлэв.

АН-ын талцал ахиад үргэлжлэв

Эв зүй, эвсэл нэгдэл ярьж байсан АН-ынхан ам хэлээ ололцсонгүй ахиад талцал, хуваагдлаа үргэлжлүүлж хоёр тусдаа сунгаа зохион байгууллаа. Сунгааны дүн гуравдугаар сарын 28-нд гарна. Нийтдээ 9 хүн өрсөлдөж байгаа уг сунгаанд хэн ялахаас илүү АН нэг дээвэр нэг нэгдэж чадах уу гэсэн асуулттай үлдээв.

У.Хүрэлсүхийн сүр дуулиантай дүрс бичлэг

МАН-ын дарга У.Хүрэлсүхийн сүр дуулиантай клип олны хэл амыг мөн л хужирлав.  Мэдээж, Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаанд зориулсан дүрс бичлэг байж таарна. Гээд Ан-ын гишүүн Г.Баярсайханы зодуулж буй дүрсийг оруулсан нь хамгийн “увайгүй хэсэг нь” байлаа.

Ямар ч байсан уг бичлэгийг олон мянган хүн үзэж, шейрлэжээ. Харин Ерөнхийлөгчийн талынханд уг дүрс бичлэг таалагдсангүй, УИХ-ын гишүүн асан Г.Уянгаас эхлээд шүүмжилсэн харагдав.

Хөл хорио ба улс төр

БЗД-ийн 26 хороо хамгийн их хэл амтай, улстөржсөн  хороо болохыг өнгөрсөн өдрүүдэд тод томруунаар харуулав. Харанхуй шөнөөр хорооны хуучин Засаг даргыг нь хөөж явуулсанд иргэд эсэргүүцэж, жагсаал, тэмцэл болов. Сүүлдээ хөл хорих шийдвэр гаргасан албан тушаалтан олдохоо больж, Засаг даргыг чөлөөлсөн хүнгүй болов. Монголын төрийн албаны шийдвэр хариуцлага хүлээх хүнгүй ёстой л “доод түвшиндээ” очжээ.

Д.ШООВДОР

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!