2021.10.05, Мягмар
Эхлэл Монгол Тусгаарлалт, хорионоос болж 3 хүн өндрөөс унаж амиа алдлаа

Тусгаарлалт, хорионоос болж 3 хүн өндрөөс унаж амиа алдлаа

Тусгаарлалт, хөл хорионоос болж иргэд өндрөөс унаж амиа алдах явдал ар, араасаа гарах болов.

Өнөөдөр /2021.03.19/ гэхэд хөл хорионд орсон БЗД-ийн 26-р хороонд байрлах "Элизабет" хотхонд барилгаас хүн унаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тус хороонд энэ сарын 17-21-ны хооронд хөл хорио тогтоогоод байгаа юм. Чухам ямар шалтгаанаар өндрөөс унаж амиа алдсаныг цагдаагийнхан тогтоохоор ажиллаж байна.

Үүний өмнө тусгаарлалтад Корпорэйт зочид буудалд тусгаарлалтад байсан 39 настай иргэн цонхоор унаж, нас барсан талаар ЦЕГ-ын Хэвлэлийн мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээлсэн. Талийгаач Сөүл-УБ чиглэлийн онгоцоор ирж тус зочид буудалд тусгаарлагдаж байсан аж.

Тэгвэл өнгөрсөн хоёрдугаар сард халдвар гарсан гэж тусгаарласан  Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны орон сууцны барилгаас хоёрдугаар сарын 10-ны 04:00 цагт 24 настай залуу унаж амиа алдсан мэдээлэл цацагдсан.

Мөн Covid-19-ийн хөл хориотой үед Архангай аймгаас ирсэн эмэгтэй 22-ын товчоон дээр эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан билээ. Ийнхүү цар тахлын халдварын тархалтаас илүү хөл хорио, тусгаарлал хүмүүсийн сэтгэл санаанд сөргөөр нөлөөлж,  стресс дарамтад оруулж байгааг эрдэмтэд судлаачид ч сануулсаар байгаа юм.

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу