2024.03.29, Friday
spot_img
НҮҮРМонголАхмадуудад "AstraZeneca” вакцин хийхгүй

Ахмадуудад "AstraZeneca” вакцин хийхгүй

Иргэдийн дархлаажуулалтын талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын дарга, Улсын Онцгой комиссын Хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг мэдээлэл өгөхдөө “Ирэх долоо хоногт эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэдээ хамруулна.

“AstraZeneca” вакцины хариу урвал өндөр байсан тул 65-аас дээш настай иргэдээ бусад төрлийн вакцинд хамруулах шийдвэрийг Эрүүл мэндийн сайд гаргасан.

Тухайн хүний биеийн болон насны онцлогоос шалтгаалж мэргэжлийн эмч нар ямар вакцин хийхийг зөвлөж, шийднэ. Үүний дараа залуучуудаа вакцинд хамруулна. Нийслэлд 18-25 насны 960 мянган иргэнийг тавдугаар сард багтаан вакцинд бүрэн хамруулж дуусгана” гэв.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!