2024.04.20, Saturday
spot_img
НҮҮРУлс ТөрЗГ: Сурагчдын амралтыг арванхоёрдугаар сарын 18-аас эхлүүлнэ

ЗГ: Сурагчдын амралтыг арванхоёрдугаар сарын 18-аас эхлүүлнэ

Засгийн газар /11.23/ цаг үеийн асуудлаар хуралдаж, зарим асуудлаар шийдвэр гаргалаа.

Энэ талаар Шадар сайд Я.Содбаатар “Арванхоёрдугаар сарын 1-нээс хойш танхимын хичээл хийгдэхгүй.
Цэцэрлэг, ЕБС-ийн хичээл 12 дугаар сарын 18-ныг дуустал теле хэлбэрээр явагдаад улирлын амралт эхэлнэ. Улирлын амралт 2021 оны 2 дугаар сарын 1-н хүртэл үргэлжилнэ.

Их, дээд сургуулийн оюутнууд 2021 оны 1 дүгээр сарын 5-н хүртэл онлайнаар хичээллээд, хоёрдугаар сарын 15-н хүртэл амарна.

Их, дээд сургууль болон боловсролын байгууллагууд ч танхимын хичээл хийхгүй байх шийдвэрийг Засгийн газраас гаргалаа.

Өнөөдрийн байдлаар манай улсад бүртгэгдсэн коронавирусийн тохиолдол 640 болоод байна. 162 сорьц авах цэг ажиллаж байна гэлээ

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!