2024.04.17, Wednesday
spot_img
НҮҮРУлс ТөрЯ.Содбаатар: Энэ сарын 24-нийг хүртэл хот хоорондын хөдөлгөөнийг нээхгүй

Я.Содбаатар: Энэ сарын 24-нийг хүртэл хот хоорондын хөдөлгөөнийг нээхгүй

Хот хоорондын хөдөлгөөнийг хэзээ нээх талаар Шадар сайд Я.Содбаатар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Маргаашаас Улаанбаатарт Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулан Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж байна. Гэхдээ халдварын тархалтад санаа зовж буй учир үйлчилгээний газруудыг үе шаттай нээнэ.

Мөн Эрүүл мэндийн яамнаас оруулж ирсэн мэргэжилтнүүдийн зөвлөмжийг үндэслээд арванхоёрдугаар сарын 24-нийг хүртэл хот хоорондын хөдөлгөөнийг нээхгүй. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотоос дур мэдэн гарч, орох боломжгүй юм. Халдварын голомтгүй аймгаас ирж байгаа хүмүүс асуумж бөглөөд нийслэл рүү орно. Харин халдварын голомттой газраас ирж байгаа хүмүүс түргэвчилсэн болон PCR шинжилгээ өгч байж орж ирэх горим энэ сарын 24-нийг хүртэл үргэлжилнэ” гэв.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!