2024.03.28, Thursday
spot_img
НҮҮР2Ц.Ганзориг: Нийслэлийн 6 хүн тутмын 1-ийг вакцинжуулсан

Ц.Ганзориг: Нийслэлийн 6 хүн тутмын 1-ийг вакцинжуулсан

Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын дарга, Улсын Онцгой комиссын Хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг цаг үеийн мэдээлэл хийлээ.


Ц.Ганзориг:

-ОХУ-аас ирэх сард вакцин дахин авчрахаар болсон. Уг вакциныг хувийн хэвшлүүд өөрсдийн хөрөнгөөр авчирч байгаа.  “Монгол эм” концерн 10 мянган тун вакцин оруулж ирсэн. Гэхдээ вакциныг өндөр үнээр хийж, ашиг олох зорилгогүй болохоо хувийнхан хэлж байгаа. Нийт 1.6 сая тун вакциныг тавдугаар сарын 1 гэхэд хүлээж авна. Энэ тун нийслэлийн нийт иргэдэд хүрэлцэнэ.

Цар тахлыг голомтод буюу алдвартай иргэдтэй ажиллаж буй ажилтнуудаа эхлээд вакцинжуулж дууссан. Мөн худалдаа, үйлчилгээний салбарын 40 мянган хүнийг дархлаажуулалтад хамрууллаа. Энэ салбарын вакцинжуулалт үргэлжилнэ. Боловсролын байгууллагын 45300 багшийг вакцинд хамруулж эхэлсэн.  Энэ долоо хоногийн эхнээс хөгжлийн бэрхшээлтэй, ахмад насны 100 мянга орчим иргэнээ вакцинд хамруулж байна.

Өдөрт дунджаар 15 мянган хүн вакцинд хамрагдаж байгаа.  Нийслэлийн 6 хүн тутмын нэг нь вакцинд хамрагдсан гэсэн үг гэж ойлгож болно. 

Ирэх долоо хоногт эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэдээ хамруулна. “AstraZeneca” вакцины хариу урвал өндөр байсан тул 65-аас дээш настай иргэдээ бусад төрлийн вакцинд хамруулах шийдвэрийг Эрүүл мэндийн сайд гаргасан. Тухайн хүний биеийн болон насны онцлогоос шалтгаалж мэргэжлийн эмч нар ямар вакцин хийхийг зөвлөж, шийднэ. Үүний дараа залуучуудаа вакцинд хамруулна. Нийслэлд 18-25 насны 960 мянган иргэнийг тавдугаар сард багтаан вакцинд бүрэн хамруулж дуусгана.

Сүүлийнт өдрүүдэд хоногт бүртгэгдэх халдварын тоо  өсч байгаа. Хэрэвзээ хоногтоо халдварын тохиолдол 200-аас дээш бүртгэгдвэл гамшгийн үеийн улаан түвшинд шилжиж, бүх нийтийн хөл хориог тогтоохоос өөр аргагүйд хүрнэ” гэлээ.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!