2024.03.29, Friday
spot_img
НҮҮРПопулист МэдээТ.Доржханд: Цэц Ерөнхийлөгчийг ёслоод угтаж байна

Т.Доржханд: Цэц Ерөнхийлөгчийг ёслоод угтаж байна

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаанаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга томилох тухай асуудлыг хэлэлцэх үеэр гишүүн Т.Доржханд Үндсэн хуулийн цэц нөлөөнд байгааг онцлов. Тэрбээр  “Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг өнгөрсөн оны арванхоёрдугаар ярьж байсан. Үндсэн хуульд орсон өөрчлөлтийг уг хуульд оруулах асуудлыг ярих хэрэгтэй. Үндсэн Хуулийн Цэц нөлөөнд орж байна. Ерөнхийлөгч өөрөө Цэц дээр хоёр удаа очиж байна. Очихоор нь дарга нь ёслоод угтаж байна. Бид Үндсэн хуулиа хамгаалах ёстой. Нэг намын эрх ашиг чухал уу, нэг даргын эрх ашиг чухал уу, нийт монголчуудын эрх ашиг чухал уу гэдгийг ярих ёстой” гэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу нэр дэвших боломжгүй болсон.  Т.Доржханд энэ асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандсан. Гэтэл Ерөнхийлөгч  Үндсэн хуулийн цэц дээр “өөрийн биеэр” очих болсон нь ийнхүү цэц нөлөөнд автаж байна гэх хардлага төрүүлээд байгаа бололтой.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!