2024.04.24, Wednesday
spot_img
НҮҮРПопулист МэдээАрдын нам ахмадуудыг ваучераар худалдаж авна!

Ардын нам ахмадуудыг ваучераар худалдаж авна!

Монгол Улсад тэтгэвэр, тэтгэмж авдаг 400 гаруй мянган хүн бий. Тэднийг өнгөрсөн жил зээлтэй, зээлгүйгээр нь ялгаварлан гадуурхсан явдал гарсан. Тэтгэврийн зээлтэй ахмадуудад 6 сая хүртлэх зээлийг төрөөс төлсөн бол зээлгүй өндөр настанд нэг сая төгрөгийн ваучер олгохоор болсон заримыг нь баярлуулж, заримыг нь гомдоосон тал бий.  ҮАБЗ-ийн зөвлөлийн дагуу 228 мянган ахмадын 6 сая хүртлэх зээлийг төр төлжээ. Эрдэнэс Монгол” ХХК-ийн зүгээс Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг үнэт цаасаар төлөх тухай гэрээг арилжааны банкуудын удирдлагатай байгуулан дээрх тэтгэврийн зээлийг тэглэсэн байдаг. Тэгвэл ирэх тавдугаар сард зээл аваагүй ахмадуудад нэг сая төгрөгтэй тэнцэх ваучерыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам хэвлүүлсэн байна.

Ваучерийг тавдугаар сарын 21-нээс өмнө олгохоор тооцсон гэх. Нийтдээ 194 мянган ахмад ваучер авахаар болжээ.

Эх сурвалжийн дурьдсанаар, Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд нийт 21,410,667,549 ширхэг, нийт 1,146,077,542,881 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, ваучер  биет болон биет бусаар, хаалттай хэлбэрээр гаргажээ.

Тэтгэврийн зээл болон ваучерийн эргэн төлөлтийг Салхитын мөнгө алтны ордын ашгаас төлөх юм байна.

Гэхдээ уг ваучераар бэлэн мөнгө авах уу эсвэл үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүн авах уу гэдэг нь тодорхойгүй байгаа юм.

Харин зарим ахмадууд үүнийг шударга бус хуваарилалт гэж үзэж байгаа. Учир нь, зарим ахмадуудад зургаан сая хүртэлх зээлээ төрөөр даалгасан байтал заримд нь нэг сая төгрөгийн ваучер олгохоор болсонд бухимдалтай байна.

Мэдээж, УИХ-ын сонгуулийн өмнө тэтгэврийн зээлийг тэглэсэн МАН-ынхан Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө 194 мянган ахмадын саналыг худалдаж авахаар сонгуулиас ердөө 18 хоногийн өмнө ваучер тараахаар төлөвлөжээ.

Товчхоор хэлэх юм бол, Ардын нам ахмадуудыг ваучераар худалдаж авна ! гэсэн үг.

Д.ШООВДОР

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!