2024.03.29, Friday
spot_img
НҮҮР3Манай улсын зээлжих зэрэглэл "тогтвортой" болж сайжирлаа

Манай улсын зээлжих зэрэглэл "тогтвортой" болж сайжирлаа

Мүүдис агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B3” хэвээр үлдээж, төлөвийг “сөрөг” байснаас “Тогтвортой” болгож сайжруулснаа 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдөр зарлалаа.

Тус байгууллагын дүгнэлтээр Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал Ковид-19 цар тахлын нөлөөгөөр буурч байсан ч дараах үндэслэлүүдээр тогтворжиж эхэлсэн гэдгийг онцолжээ. Тодруулбал: 

  • Цар тахалтай тэмцэх зорилгоор Монгол Улсаас 2020 онд авч хэрэгжүүлсэн арга хэмжээг улсын төсвөөс гадна донор байгууллагуудын эх үүсвэрээр хамтран санхүүжүүлсэн нь засгийн газрын дахин зээл авах хэрэгцээг бууруулсан;
  • Монгол Улсын засгийн газар 2020 оны 9 дүгээр сард авч хэрэгжүүлсэн засгийн газрын гадаад өрийн дахин санхүүжилтийн арга хэмжээ нь 2021 онд төлөгдөх гадаад өрийн дарамтыг бууруулсан байна. Улмаар 2022-2024 онд эргэн төлөгдөх нийт өр төлбөрийн дарамт буурч, ижил түвшний зээлжих зэрэглэлтэй улсуудтай харьцуулахад дарамт бага байна. Мүүдисийн төсөөллөөр засгийн газрын нийт зээлийн хэрэгцээ 2021 онд ДНБ-ийн 13.6% болж өмнөх төсөөллөөс бууруулав;
  • Төсвийн алдагдлыг 2021 онд буурч, ДНБ-ийн өсөлт бий болоход нөлөөлөх гол хүчин зүйл нь уул уурхайн салбарын орлогын өсөлт байх болно;
  • БНХАУ-ын эдийн засаг сэргэснээр Монгол Улсын уул уурхайн салбарын экспортын орлого сэргэнэ гэж үзэв. Ялангуяа Монгол Улсын нүүрсний экспорт 2020 оны 2-р хагаст сэргэсэн бол алт, зэсийн экспорт өмнөх оны мөн үеэс өссөн үзүүлэлттэй байна. Түүнчлэн Тавантолгойгоос БНХАУ-ын хил хүртэлх коксжих нүүрс тээвэрлэх төмөр замыг төлөвлөгөөний дагуу 2021 оны төгсгөлд ашиглалтад оруулснаар экспортын сэргэлт улам бүр нэмэгдэнэ гэж Мүүдис агентлаг үзэв;

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 2020 оны эцэст 4.0 тэрбум ам.доллар байснаас 2021 онд 4.6 тэрбум ам.долларт хүрч өснө гэж Мүүдис агентлаг тооцоолсон байна.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!