2024.04.19, Friday
spot_img
НҮҮР3ХӨСҮТ: 127 хүнээс халдвар илэрлээ

ХӨСҮТ: 127 хүнээс халдвар илэрлээ

ХӨСҮТ-өөс ээлжит мэдээллээ хийлээ. Монгол Улсад covid-19-өөр халдварласан хүний тоо нийтдээ 4210 болээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа:

-Сүүлийн хоногт 11183 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 127 хүнээс халдвар илэрсэн. Ингэснээр нийт халдварын тоо 4210 болж байна.

Сүүлийн 24 цагт зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй.

Шинээр батлагдсан 127 тохиолдлын 123 нь халдвартай хүмүүсийн ойрын хавьтлууд бол 4 хүний халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж байна. Халдварын эх уурхайг нь тогтоож байгаа хүмүүсийн байршил:

  • БЗД-ийн 26, 27 дугаар хороо,
  • БГД-ийн 11 дүгээр хорооны оршин суугчид байна.

Сүүлийн хоногт 52 хүн эмчлэгдэн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 3,083 боллоо. 

Өнөөдрийн байдлаар нийт 1,014 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь хөнгөн 917 хүндэвтэр 89, хүнд 5, маш хүнд 3 хүн байна” гэв.

ШУУД ҮЗЭХ: /2021.03.16/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС боломжтой)

Дотоодод бүртгэгдсэн халдварын тохиолдол нийт 3,678 /2021.03.16/

  • Улаанбаатар-3,329 /сүүлийн 24 цагт 126 тохиолдол нэмэгдэв/
  • Завхан-6
  • Архангай-4 /сүүлийн 24 цагт 1 тохиолдол нэмэгдэв/
  • Орхон-25
  • Төв аймаг-16
  • Сэлэнгэ аймаг-217
  • Дархан-Уул-45
  • Говьсүмбэр-4
  • Дорноговь аймаг-32 байна.
Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!