2024.03.29, Friday
spot_img
НҮҮРМонголМонголд сovid-19-өөр 5 хүн нас баржээ

Монголд сovid-19-өөр 5 хүн нас баржээ

Монгол Улс covid-19-ийг дотооддоо алдсанаас хойш, нас баралт ч нэмэгдэх болсон. Цар тахлаар өдөртөө 122 хүн өвчилж эмнэлэгт хүргэгдэж байна. Цаашдаа эмнэлгүүд ачааллаа дийлэхгүйд хүрч магадгүй ЭМЯ мэдээлж буй. Хамгийн сүүлд 70 настай эмэгтэй covid-19-ийн халдвараас болж нас барсан талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлсэн. Тодруулбал, энэ сарын 14-ний өдөр 70 настай эмэгтэй тусгаарлах байранд нас баржээ. Төв аймагт ганцаараа амьдардаг уг иргэнийг батлагдсан тохиолдлын ойрын хавьтал хэмээн гуравдугаар сарын 11-нд Mongolica зочид буудалд тусгаарласан байжээ.  Covid-19-ийн халдвар авсан 7 хүн нас барсан ч ЭМЯ хоёрыг нь суурь өвчний улмаас амиа алдсан гэж бүртгэсэн байдаг. Нас баралтын голлох шалтгааныг covid-19-ийн халдвар нь уушгины тархмал хатгаа болон хүндэрч улмаар амьсгалын дутагдалд хүргэсэн гэж ЭМЯ-наас тайлбарлаж байна.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!