2024.04.19, Friday
spot_img
НҮҮР3Улс даяар УЛБАР ШАР түвшинд шилжлээ

Улс даяар УЛБАР ШАР түвшинд шилжлээ

Сүүлийн өдрүүдэд covid-19-ийн халдвар эрчимжиж, өдөртөө 100-аас доош буухгүй болсон. Тиймээс  халдварын тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу хатуу хөл хорио тогтоохгүйгээр гамшгийн үеийн дөрвөн түвшний хоёрдугаар буюу ШАР түвшний дэглэмд байсныг өнөөдрөөс (2021.03.15) гуравдугаар түвшний УЛБАР ШАР түвшин рүү шилжүүлж байна. Улбар шар түвшний хязгаарлалтын хугацаа 14 хоног үргэлжилнэ.

Улс орон даяар хэрэгжих энэ дэглэмийн үеэр  спортын клуб, бэлтгэлийн заал, саун, бассейн, кино үзвэр багтаамжийнхаа 30 хүртэл хувиар үйлчлүүлэгч авч, үйл ажиллагаагаа явуулж болох юм. Харин караоке болон диско баар ажиллахгүй.

ААН-үүд буюу хүнсний дэлгүүр, бусад зөвшөөрөгдсөн газрууд 22:00 цаг хүртэл ажиллана. 23:00-06:00 цаг хүртэл шөнөөр хөдөлгөөн хязгаарлана.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!