2024.03.29, Friday
spot_img
НҮҮРПопулист Мэдээ"Улстөрчид улсын эмнэлгээр үйлчлүүлдэг байх ёстой"

"Улстөрчид улсын эмнэлгээр үйлчлүүлдэг байх ёстой"

Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар covid-19-ийн халдварын улмаас ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна.

Тэрбээр утсаараа лайв хийж мэдээлэл өгөхдөө эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт сайн хиймээр байгааг дуулгав. Тэрбээр “Covid-19-ийг энгийн ханиад гэх хүмүүс байна, ханиад шиг л хурдан эдгэрч байгаа хүмүүс бий. Гэхдээ нэгэнт хүндэрвэл амьсгалын аппаратад орно. Амьсгалын аппарат Монголд тийм ч их биш. Хүмүүс хүндэрвэл эмнэлэг хүчин чадлаа дийлэхээ больж, жинхэнэ асуудал үүснэ. Тиймээс гайгүй байгаадаа биш, хэрвээ хүндэрвэл манай улсын эрүүл мэндийн салбар ямар байгааг ойлгох хэрэгтэй”-г сануулаад Төрийн албаны дэд түшмэлээс дээш болон улс төрийн бүх албан тушаалтныг улсын эмнэлгээр үйлчлүүлдэг хууль батлах хэрэгтэй. Тэд үйлчлүүлдэг болж байж энэ салбарт анхаарна. Улсын эмнэлгүүдээ хандиваар өрөөгөө тохижуулдаг, тоног төхөөрөмжийг нь зөвхөн зээл тусламжаар авдаг байж болохгүй” гэжээ.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!