2024.03.29, Friday
spot_img
НҮҮРМонголМобиком Улсын онцгой комисст дэмжлэг үзүүлэн хандив өргөлөө

Мобиком Улсын онцгой комисст дэмжлэг үзүүлэн хандив өргөлөө

Улсын онцгой комисст “Мобиком корпораци” ХХК коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн хандив өргөлөө. Энэ үеэр дээрх компанийн удирдлага Улсын Онцгой комиссын орон нутгийн бэлэн байдал, хамгаалах чадавхийг бэхжүүлэх тал дээр дэмжиж байгаагаа дуулгасан юм.

Өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж буй ажилтан, албан хаагчдын мэдээлэл, харилцаа холбооны үйл ажиллагааг тасралтгүй явуулахад дэмжлэг үзүүлэн Мобиком корпораци 10 мянган ширхэг цэнэглэгч картыг Улсын онцгой комисс, болон аймаг орон нутгийн гамшгаас хамгаалах улсын албадын хэрэгцээнд зориулан хандивлалаа. Түүнчлэн 03 дугаар сард борлуулагдсан “Хайр түгээе” цэнэглэгч картын борлуулалтын 10 хувийг мөн Улсын онцгой комисст хүлээлгэн өгөх болсноо уулзалтын үеэр мэдэгдсэн юм.

Хүнд хэцүү цаг үеийг нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийнхээ төлөө хамтдаа тэмцэж хандив өргөн, Монголчуудынхаа амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалахад хүчин зүтгэж байгаа нийт ард иргэддээ Улсын Онцгой Комиссын зүгээс талархал илэрхийлээ.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!