2024.03.29, Friday
spot_img
НҮҮР3ЭМЯ: Гурван хүний халдвар авсан голомтыг тогтоохоор ажиллаж байна

ЭМЯ: Гурван хүний халдвар авсан голомтыг тогтоохоор ажиллаж байна

Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирус халдварын нөхцөл байдлыг талаарх мэдээллийг  ХӨСҮТ-өөс танилцууллаа.

ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа: “Сүүлийн хоногт 11,905 хүнд хийсэн коронавирусын халдвар илрүүлэх шинжилгээ хийсэн. Үүнээс 45 хүнд халдвар илэрсэн. Уг тохиолдлуудын 29 нь хяналтад авсан голомтод илэрсэн тохиолдлуудын ойрын хавьтлын хүмүүс, 13 нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ” ажлын үеэр илэрсэн тохиолдлуудын хавьтал бол гурван хүний халдвар авсан эх уурхайг тогтоохоор ажиллаж байна.

Сүүлийн 24 цагт 50 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Халдварын нийт тохиолдлын тоо 2,952 бүртгэгдсэнээс 2,299 буюу 78 хувь нь эдгэрсэн. Одоогоор 638 хүн эмчлэгдэж буй бөгөөд биеийн байдал нь маш хүнд 1, хүнд 9 хүн байгаа” гэв.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!