2023.03.30, Пүрэв
spot_img
НҮҮР3Хонгконгийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2 жил өсөхгүй

Хонгконгийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2 жил өсөхгүй

Хонгконгийн эрх баригчид цар тахлын улмаас үүссэн эдийн засгийн хямралын улмаас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэхгүй байх шийдвэрийг анх удаа гаргалаа.

Ингэснээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ цагт 37.5 хонгконг доллар (14,000₮) хэвээр хадгалагдаж, хоёр жилийн турш өөрчлөлт орохгүй юм. 2010 оноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг цагт 28 хонгконг доллар байхаар тогтоож, улмаар инфляцийн түвшинг харгалзан хоёр жил тутамд дээшлүүлэн шинэчилж иржээ.

2019 оноос эхэлсэн засгийн газрын эсрэг томоохон эсэргүүцлийн жагсаал, цуглаан, элдэв ажиллагааны улмаас Хонгконг эдийн засгийн уналтад орсон. Үргэлжлээд шинэ төрлийн коронавирусын нөлөөгөөр Хонгконгийн эдийн засгийн хүнд цохилтод өртсөн юм. 2020 онд ДНБ нь түүхэндээ анх удаа 6.1 хувиар унасан бол ажилгүйдлийн түвшин 12 дугаар сард 6.6 хувьд хүрч өссөн нь сүүлийн 16 жилийн хамгийн муу үзүүлэлт болжээ.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!