2024.04.25, Thursday
spot_img
НҮҮР2ЭМЯ: Хөл хориог сулруулснаар 15 голомт шинээр илэрлээ

ЭМЯ: Хөл хориог сулруулснаар 15 голомт шинээр илэрлээ

Долоо хоног тутамд 500 ба түүнээс дээш ойрын хавьтал тогтоогдож байгаа талаар ХӨСҮТ-ийн  дэд захирал Э.Тэмүүлэн хэллээ. Тэрбээр “Монгол Улсад дотоодод анх халдвар бүртгэгдсэнээс хойш маш түргэн арга хэмжээ авч, улс даяар хөл хорио тогтоосон. Түүний үр дүнд төмөр зам дагасан буюу аймгуудад гараад байсан олон тооны голомтот халдварын тархалтыг түргэн хугацаанд барьж авсан.

Дараа нь хөл хорионы дэглэмийг сулруулж өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэний улмаас БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомтот халдвар Улаанбаатар хот даяар тархаж,  халдвар авсан хүний тоо маш эрчтэй нэмэгдсэн. Ингээд 2020 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдрөөс эхлэн 18 хоногийн хугацаанд Улаанбаатар хотод хөл хорио тогтоож байв.

БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт, “Ачтан” эмнэлгийн голомт зэргээс улбаатай хариу арга хэмжээг авч хэрэгжүүлсний хүчинд том голомтуудаа бид хумьж чадсан. Үүнийг дагаад халдварын тохиолдол буурч эхэлсэн нь дараах графикаас харагдаж байна.

Улмаар 2021 оны нэгдүгээр сарын 11-ний өдрөөс дахин хөл хорионы дэглэмийг бууруулсан. Мөн үйлчилгээний байгууллагууд нээгдсэнтэй холбоотойгоор сүүлийн үед халдварын тохиолдол ихээр нэмэгдсээр байна.

Өөрөөр хэлбэл, Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буурснаас хойш 15 голомт шинээр илэрсэн. Цаашид ч нэмэгдэх хандлагатай байгаа.

Мөн одоогоор долоо хоног тутамд 500 болон түүнээс дээш ойрын хавьтал тогтоогдож байна. БЗД-ийн голомт үүсэхээс өмнө батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын тоо дунджаар 250 орчим байдаг байсан бол одоо хоёр дахин нэмэгдсэн гэсэн үг. Энэ нь хүн амын хөдөлгөөн эрс ихэссэнтэй холбоотой” гэсэн юм.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!