2024.04.25, Thursday
spot_img
НҮҮР3Б.Болд: Оюутолгой Монголын ард түмний хувьд чухал төсөл

Б.Болд: Оюутолгой Монголын ард түмний хувьд чухал төсөл

“Рио Тинто”-ийн шинэ гүйцэтгэх захирал групп дээрээ бүтцийн өөрчлөлт хийснээ өчигдөр зарласан билээ. Монгол Улсын иргэн Б.Болд “Рио Тинто”-ийн группийн Зэсийн группийн Ерөнхий захирлаар томилогджээ.

Зэсийн групп нь Хойд Америк, Өмнөд Америкийн улсууд, Австрали, Монгол улсад уул уурхайн үйлдвэрлэл явуулж буй “Рио Тинто”-ийн төслүүдийг хэрэгжүүлдэг юм.

Б.Болд өөрийн хүлээн авч буй шинэ албан үүргийнхээ талаар дараах байр суурийг илэрхийлжээ.

Тэрбээр “Рио Тинтогийн Зэсийн группийг удирдан ажиллахаар болж байгаадаа туйлын баяртай байна. Миний хувьд энэхүү ажил нь нэр төрийн хэрэг юм. Оюу толгойн хамт олон аюулгүй ажиллагаа, уурхайн олборлолт, үйлдвэрлэлийн үзүүлэлтүүдээр дэлхийд өрсөлдөх хэмжээнд хүрсэнд монгол хүний хувьд их бахархдаг.

Монгол Улсын иргэний хувьд Рио Тинто болон Оюу толгой төслийн талаарх ойлголтыг монголчуудад, тэр дундаа Засгийн газар, олон нийт, нутгийн иргэд, ханган нийлүүлэгчдэд сайжруулахад нэн тэргүүнд анхаарна.

Цаашид бат бэх итгэлцэл дээр суурилсан тогтвортой харилцаа, түншлэлийг бий болгохыг зорьж байна. Оюутолгой бол “Рио Тинто” болон Монголын ард түмний хувьд чухал төсөл. УИХ-ын 92 дугаар тогтоолын хүрээнд Монгол Улсын Засгийн газартай хийж буй яриа хэлэлцээрийг урагшлуулж, төслийн үр шимийг бүх талуудад нэмэгдүүлэх боломж бид бүхний өмнө байна.

Мөн “Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”-г засан сайжруулахыг хүсэж буй Засгийн газрын байр суурийг ойлгож, хүлээн авч байна. Ингэхдээ Монгол Улсад итгэх хөрөнгө оруулагчдын итгэлийг бататгах байдлаар асуудалд хандаж, яриа хэлэлцээрийг үргэлжлүүлэхийн төлөө байна. Бид Монгол Улсын Засгийн газар болон Туркойз Хилл Ресурстэй хамтран ажиллаж, Оюутолгойн дэлхийд өрсөлдөх гүний уурхайн төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, бодит үнэ цэнийг бүрдүүлэхээр хичээн ажиллана. Шинээр бүрэлдэж буй Засгийн газрын гишүүдтэй ойрын хугацаанд уулзаж, итгэлцэлд суурилсан харилцаагаа бататгах хүсэлтэй байна” хэмээжээ.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!