2024.03.28, Thursday
spot_img
НҮҮР3МАН: Ерөнхийлөгчийн тавьсан хоригуудыг хүлээх авахгүй

МАН: Ерөнхийлөгчийн тавьсан хоригуудыг хүлээх авахгүй

Ерөнхийлөгчийн тавьсан хоригуудтай холбоотойгоор УИХ дахь МАН-ын бүлгээс өнөөдөр /2021.01.25/ мэдээлэл хийлээ.


 -УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.ТОГТОХСҮРЭН:

-Монгол Улсын  32 дахь Ерөнхий сайдад МАН-ын Бага хурлаас Л.Оюун-Эрдэнийг  нэр дэвшүүлсэн. Нэр дэвшигчийг намын бүлгээрээ хэлэлцэн  100 хувийн саналаар дэмжсэн.

Авлигын эсрэг тухай хуульд орсон хоёр өөрчлөлтөд Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьсан. Нэгдүгээрт, АТГ-ын даргыг өмнө нь Ерөнхийлөгчийн санал болгосноор  УИХ зургаан жилийн хугацаагаар томилдог байсан.  Харин өөрчлөлтөөр Ерөнхий сайдын санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаагаар томилдог болсон. Энэ заалтад Ерөнхийлөгч хориг тавьсан. АТГ-ын дэд даргыг өмнө нь Ерөнхийлөгч санал болгодог байсан  бол одоо  АТГ-ын дарга нь өөрөө дэд даргаа санал болгож, УИХ-д оруулж томилуулдаг эрхзүйн өөрчлөлт орсон. Ерөнхийлөгчийн  тавьсан хоригийг МАН-ын бүлэг хүлээн авах боломжгүй. Хүлээн авахгүй байх хоёр үндэслэл бий. Нэгдүгээрт, энэ бол Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу хийгдэж байгаа өөрчлөлт юм. Тодруулбал,  өнгөрсөн 2019 онд Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлд өөрчлөлт оруулсан. Тус өөрчлөлтөөр Ерөнхийлөгчид Үндсэн хуулийн 33 дугаар зүйлд заагдсан бүрэн эрхийн хүрээнд хуулиар эрх мэдэл олгож болно гэж заасан.  33 дугаар зүйлд найман чиг үүрэг бий. Үүнийг Ерөнхилөгч хэрэгжүүлэх бөгөөд  найман чиг үүргээс өөр зүйлийг хуулиар олгож болохгүй гэдгийг Үндсэн хуульд заасан.

Тиймээс Авлигын эсрэг хууль, Төрийн албаны хууль  гэхчлэн өөр хуулиудаар Ерөнхийлөгчид  эрх мэдэл олгохыг хориглосон. Хоёрдугаарт, Үндсэн хуульд гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үүрэг  нь зөвхөн Засгийн газарт байна гээд заачихсан. Тиймээс Ерөнхий сайдын санал болгосноор УИХ томилох өөрчлөлтийг хийсэн. Энэ өөрчлөлт бол Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр орсон үзэл санааны дагуу хийгдсэн өөрчлөлт юм. Шүүхийн тухай хуульд тавьсан хориг, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн тухай хууль болон түүнийг дагалдсан хуулиудад Ерөнхийлөгч мөн хэсэгчлэн хориг тавьсан. Энэ хоригийг МАН-ын бүлэг хүлээн авах боломжгүй.

-УИХ-ын гишүүн Б.ЭНХБАЯР:

-Ерөнхийлөгч Шүүхийн  тухай хуулийг батлах процесст ажил хэрэгч, бүтээлч оролцсон. Хуулийн төсөл санаачилсан, төслөө татаж авсан мөн ажлын хэсэгт 35 зүйл бүхий 100 хуудас  санал ирүүлсэн. Энэ саналуудын 98 хувийг ажлын хэсгийн хүрээнд УИХ хүлээн авч, баталсан. Өөрөөр хэлбэл, Шүүхийн тухай хууль нь Ерөнхийлөгчийн идэвх санаачлагаар батлагдсан. Ерөнхийлөгчийн бүх эрх мэдлийг УИХ булаагаад авсан юм шиг  улс төр хийж байна. Ерөнхийлөгч бүх шатны шүүгчид, бүх шатны Ерөнхий шүүгчдийг, Шүүхийн Ерөнхий зөвлөл,  шүүхийн ёс зүйн хорооны бүх гишүүдийг 100 хувь ганцаараа томилж байгаа. Энэ хэт төвлөрсөн эрх мэдэл нь өөрөө хонгилыг үүсгэлээ гэдэг шүүмжлэлийг бий болгосон.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!