2024.04.24, Wednesday
spot_img
НҮҮР3УОК-ынхон шинэ жил тэмдэглэсэн үү?

УОК-ынхон шинэ жил тэмдэглэсэн үү?

Эрүүл мэндийн яам болон Улсын  онцгой комиссоос иргэдийг олноор цугларч шинэ жилийн баярын арга хэмжээ зохион байгуулахыг хатуу хориглосон. Энэ шийдвэрийн талаар  УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр удаа дараалан сануулж байсан. Гэтэл өөрөө гаргасан шийдвэрээ зөрчиж,  УОК-ын Шуурхай штабынхан өнгөрөгч сарын 30-ны өдөр шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулсан гэх мэдээлэл байна. Тодруулбал, тус штабынхан  хоол унд гаднаас захиалж, бие биедээ шагнал өргөмжлөл өгч баярлацгаажээ.

Ар иргэдээ хөл хорионд оруулчихаад албаны хүмүүс баяраа тэмдэглэсэн тохиодолд ганц энэ ч биш юм. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийнхэн болон “Мөнххада” компанийнхан байгууллага дээрээ нууцаар арга хэмжээ зохион байгуулснаас ажилчид нь Covid-19-ийн халдвар авсан. Өнөөдрийн байдлаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хоёр ажилтнаас халдвар илрээд байгаа юм.

Хөл хорионы үед барилга засварын ажлыг бүхэлд нь зогсоосон. Гэтэл  ЭМЯ-ны хойд өргөтгөлд байрладаг Азийн хөгжлийн банкны төслийнхөн засвар хийж байгаад нэгнээс нь халдвар илэрсэн байдаг.  Ийнхүү иргэд нь хуулиа сахиж, дарга нар хуулиа гууль болгож сууна. Хуулиа гууль болгож, иргэдээсээ том эрх эдлэн, баяр тэмдэглэж, халдварын голомт үүсгэж яваа дарга нарт хариуцлага тооцох ёстой. Тэдний буруутай үйл ажиллагаанаас болж ард иргэд ахиад хөл хорионд орж, ажил орлогоо хаалгуулж, боолгосоор байх уу.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!