2024.04.25, Thursday
spot_img
НҮҮР3"Ачтан элит" эмнэлгээс 8 хүн халдвар авчээ

"Ачтан элит" эмнэлгээс 8 хүн халдвар авчээ

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт /Улсын гуравдугаар төв эмнэлгийн хойно/ байрлах “Ачтан элит” эмнэлэгт коронавирусийн халдвар гарсантай холбогдуулан ЭМЯ-ны эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал мэдээлэл хийлээ. Тэрбээр “Ачтан эмнэлгийн нийт эмч, ажилтнуудыг шинжилгээнд хамруулахад есөн хүнээс халдвар илэрлээ. Тандалт судалгаа үргэлжилж байгаа. Тус эмнэлэг нийт 134 ажилтантай. Арванхоёрдугаар тасгийн 28 хүртэл дотор, мэдрэл, хөнгөвчлөх эмчилгээний тасаг ажилласан байна. Арванхоёрдугаар сарын 8-наас эхлэн амбулаториор үйлчлүүлэгчдээсээ асуумж авч, хэвтэн эмчлүүлэгчдээ түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч байжээ. Тус эмнэлэг хамгийн сүүлд арванхоёрдугаар 24-нд өвчтөн хүлээн аваад 28 гэхэд бүх өвчтөнүүдийг гаргаж, 29, 30-нд цэвэрлэгээ хийгээд ажилтнуудаа амраасан юм байна.

Ингээд шинэ жилийн дараа буюу нэгдүгээр сарын 4-нд үйл ажиллагаагаа эхлүүлэхээр бүх ажилчдаа түргэвчилсэн оношлуураар шинжилгээнд хамруулахад зарим нь эерэг гарсан тул эмч, эрүүл мэндийн ажилтнуудаа PCR шинжилгээнд хамруулжээ. Яг одоогийн байдлаар шинжилгээнд хамрагдсан хүмүүсээс есөн тохиолдолд хариу эерэг гараад байна” гэв.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!