2021.06.16, Лхагва
Эхлэл Эдийн Засаг Х.Бадамсүрэнг баалах хэрэггүй

Х.Бадамсүрэнг баалах хэрэггүй

Монголын “улс төр”-ийн өнгө, хандлага сошиал ор­чин руу эрчимтэй шил­жиж байна. Хил хязгаар, орон зай, цаг хугацааны цензургүй энэ орчныг ма­най­хан ашиглана ч гэж янз­тай. Сошиалыг ашиглаад бусдыг балбана, өөрсдийгөө мандуулна. Үүнийг мэргэжлийн түв­шинд хийдэг болсон гэхэд болно. Нөгөө талаасаа энэ ажил­лагааг PR хэмээн нэрийднэ. Өнөөдөр ийм нэгэн ажиллагааны бай нь “Эрдэнэт үйлдвэр” болоод байгаа юм. Тодруулбал, со­шиал орон зайд Х.Бадам­сүрэнг баалаад эхэлжээ. Барьж авсан баримт нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн ши­лэн данс­ны мэдээлэл юм. “...“Эрдэнэт үйлдвэр” нээлттэй болсон шүү дээ. Үйлдвэрийн санхүүгийн үйл ажиллагаа нь шилэн дансны цахим хуудсанд, худалдан авалтын үйл ажил­­ла­гаа нь төрийн ху­дал­дан авах ажиллагааны ца­хим системд ил тод, нээлт­тэй байна” гэж тус үйлд­вэрийн газрын захирал Х.Бадамсүрэн өөрөө хэлээд байсан.

Тэгвэл “ил” болж буй гүйлгээнүүд дунд Х.Бадамсүрэнгийн хүүхдийн сургалтын төлбөрийг үйлдвэрийн газрын данснаас шилжүүлсэн гүйлгээ бий. Энэ гүйлгээ олон нийтэд төдийлэн таалагдахгүй байгаа юм. Гэхдээ хэдхэн хоногийн өмнө УУХҮ-ийн сайд Г.Ёндонг “Монголросцветмет”-ийн орлогч захирал байх үед бас л хүүхдийнх нь сургалтын төлбөрийг тус үйлдвэрийн газраас шилжүүлсэн баримт гарч ирсэн.

Энэ юуг хэлээд байна вэ гэхээр яг ийм гүйлгээг зөвхөн Х.Бадамсүрэн дээр хийгээгүй гэсэн үг.

ТӨҮГ-уудын дүрэм журмыг баталж, түүнийг харж хянаж байдаг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар /ТӨБЗГ/ гэж бий. Тэгэхээр ТӨБЗГ цаашид ийм асуудлыг эрх үүргийнхээ хүрээнд шийдчихэж байх хэрэгтэй.

Ерөөсөө л энэ бүхний зорилго нь “...Төр муу менежер” гэдэг 1990-ээд оны үеийн үгийг батлах оролдлого юм. Ер нь бол энэ нарийн зохион байгуулалттай “шилэн данс” ажиллагааны цаана өөр ашиг сонирхол явж байгаа нь түвэггүй ойлгогдож байгаа юм. Харж л байгаарай, нэг их удахгүй “Эрдэнэт үйлдвэр”-ийн хувь эзэмшилтэй холбоотой асуудал ч сөхөгдөж мэднэ шүү. Гэтэл энэ хар PR-ын бай болоод байгаа Х.Бадамсүрэн лав “Эрдэнэт үйлдвэр”-ийг удирдсан он жилүүддээ балбуулах гай тарихаасаа гавьяа ихийг бүтээжээ.

Зах зухаас нь доор сийрүүлье.

Нөөцөөрөө дэлхийд гайхуулаад байдаг олон том ордоос улсад өгдөг орлого ашгаараа одоо ч тэргүүлдэг Монголын ганц “саалийн үнээ” бол “Эрдэнэт үйлдвэр” бол улсын төсвийг бүрдүүлэхэд 42 жилийн турш онцгой үүрэгтэй явж ирсэн. Гэхдээ “Эрдэнэт үйлдвэр” эзэмшлийн хувьд ихээхэн адармаатай замыг туулж ирсэн. Орост байсан эзэмшил Монголын нэгэн компанид ирж, тэндээс төрд шилжиж байв. Энэ хэрээр “Эрдэнэт үйлдвэр”-ийн үйл ажиллагааг удирдаж явуулна гэж тун адармаатай хэрэг. Өөрөөр хэлбэл, Х.Бадамсүрэн бол төр 51, хувийн хэвшил 49 хувийн эзэмшилтэй байх үеийн “Эрдэнэт үйлдвэр”, тэгээд дараа нь төрийн 100 хувийн эзэмшилд ирсэн энэ үйлдвэрийн газрыг доголдолгүй, бүр өндөр ашиг орлоготой ажиллуулж ирсэн менежер юм.

Чухамдаа “Эрдэнэт үйлдвэр” Монголын талд, гэхдээ хувийн хэвшилд шилжиж компанийн статустай ажиллаж байх 2016 оны арванхоёрдугаар сард Х.Бадамсүрэн “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирлаар томилогдож байлаа.

Түүнээс хойш 2019 оны гуравдугаар сард “Эрдэнэт үйлдвэр” нь Төрийн өмчит үйлдвэрийн газар /ТӨҮГ/ болоход Засгийн газрын шийдвэрээр Х.Бадамсүрэнг улираан ажиллуулсан юм.

Ингэж шийдээд улс алдаагүй. Оносон. Шуудхан хэлэхэд, Х.Бадамсүрэнгийн менежмент л “Эрдэнэт”-ийн “шилжилтийн үе”-ийг амжилттай давсан. Нэг үгээр хэлэхэд, Х.Бадамсүрэнгийн менежмент, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 6500 ажилтны зүтгэлээр үйлдвэрийн газрын 42 жилийн түүхэнд байгаагүй өндөр орлогыг өнгөрсөн жил улс, орон нутагт төвлөрүүлсэн. “Эрдэнэт үйлдвэр” их наяд гаруй төгрөгийг төсөвт өгчээ. Бүгдээрээ л шагширсан. Магтсан. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ч 2019 оны сүүлчээр “...“Эрдэнэт үйлдвэр”-т онц дэглэм тогтоосноос хойш тус үйлдвэрийн төсөвт төвлөрүүлдэг орлого нь огцом өсчээ. Тодруулбал, улс, орон нутгийн төсөвт 2016 онд 184, 2017 онд 580, 2018 онд 655 тэрбум төгрөг төвлөрүүлсэн бол 2019 онд 936.5 тэрбум төгрөг төвлөрүүлсэн нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн түүхэнд хамгийн их орлого төвлөрүүлсэн, үндэсний баялаг бүтээсэн жил болж байна” гэж мэдэгдэж байсан юм.

Товчхон хэлэхэд, “Эрдэнэт үйлдвэр” нь ТӨҮГ болсноор ОХУ-тай хамтарсан үйлдвэрийн үеэс орлогыг дунджаар 80 хувь, цэвэр ашгийг 4.3 дахин нэмэгдүүлсэн бол компанийн статустай ажиллаж байх үеэс орлогыг дунджаар 22 хувиар, цэвэр ашгийг 2.1 дахин нэмэгдүүлжээ. Мөн зэсийн үнэ ОХУ-тай хамтарсан үйлдвэрийн үеийнхээс 10 хувиар буурсан байхад бүтээгдэхүүний борлуулалтын орлогыг 72 хувиар, компани байх үеийн зэсийн үнийн түвшинд борлуулалтын орлогыг 16 хувиар тус тус нэмэгдүүлсэн. Орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн татвар, төлбөр хамтарсан үйлдвэр байх үеэс 94 хувиар, компани байх үеэс 88 хувиар нэмэгдсэн байдаг.

Энэ бол баримт. Бодитой үйл явдал.

Х.Бадамсүрэн бол ОХУ-ын Эрхүү хотын Политехникийн дээд сургуулийг төгсөж, уул уурхайн инженер-маркшейдер мэргэжил эзэмшсэн. Дараа нь ОХУ-ын Өнгөт металлургийн яамны дэргэдэх Удирдах ажилтны мэргэжил дээшлүүлэх институтийн Удирдлагын дээд курсийг дүүргэсэн. Мөн АНУ-ын Колорадо мужийн Боулдер хотын эдийн засгийн дээд сургуульд англи хэл. эдийн засаг, удирдлагын чиглэлээр, АНУ-ын Денвер хотын “The bridge International” сургуульд бизнесийн англи хэлний чиглэлээр тус тус мэргэжил дээшлүүлжээ.

Бас 1999 онд ОХУ-ын Москва хотын Уул уурхайн их сургуульд Техникийн ухааны докторын /Ph.D/, 2004 онд мөн сургуульд Техникийн шинжлэх ухааны докторын /Sc.D/ зэрэг хамгаалсан байдаг.

Ингээд Геологи, уул уурхайн үйлдвэрийн яаманд мэргэжилтнээр ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж, уул уурхайн салбарт тасралтгүй 34 жил ажиллажээ. Өөрөөр хэлбэл, Х.Бадамсүрэн уул уурхайн салбарын л хүн. Ийм л юм. Юм үнэнээрээ, байгаагаараа сайхан. Х.Бадамсүрэн ажиллаж чадсан. Харин өнөөдөр “балбуулаад” байгаа нь дээр хэлсэнчлэн хэн нэгний өөр ашиг сонирхолтой холбоотой бололтой.