ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:
-Арванхоёрдугаар сарын 02-ны өдөр нийтдээ 16599 хүнд PCR шинжилгээ хийхэд халдвар авсан ойрын хавьтлын долоон хүний шинжилгээнд Covid-19 илэрсэн. Улаанбаатар хотод нэг тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс 500 гаруйд нь хавьтлын шинжилгээ, 16 мянган оршин суугчид Улаанбаатараас гадагшаа явж байгаа иргэдэд шинжилгээ хийхэд Covid-19-ийн халдвар илрээгүй. Харин хавьтлын долоон хүний шинжилгээнд Covid-19 илэрсэн. Улаанбаатар хотод нэг тохиолдол бүртгэгдсэн. Ойрын хавьтлын тусгаарлалтад байсан иргэний гуравдахь давтан шинжилгээгээр халдвар илэрлээ.
Улаанбаатарт нийт халдвар авсан нь батлагдсан тохиолдол 91 болж байна. Сэлэнгэ аймагт шинээр зургаан тохиолдол бүртгэгдсэн. Нэг гэр бүлийн таван хүн, нэг хүн нь ажиглалт тусгаарлалтын байранд байсан давтан шинжилгээгээр илэрсэн. Сэлэнгэ аймагт нийт батлагдсан тохиолдол 189 болсон. Орхон, Говьсүмбэр, Дархан, Архангай, Дорноговь аймгуудад сүүлийн 24 цагт халдвар бүртгэгдээгүй.
- Орхон-24
- Говьсүмбэр-4
- Архангай-3
- Дархан-Уул-44
Дорноговь-21 тохиолдол бүртгэгдсэн. Архангай аймагт ойрын болон хоёрдогч хавьтлуудын шинжилгээг 100 хувь хийж дууссан. Ихтамир, Батцэнгэл сумуудад илрүүлэг, тандалт судалгаа хийх ажил үргэлжилж байна.
Халдвар бүртгэгдсэн зургаан аймаг болон нийслэлд хавьтлыг дахин илрүүлэх, хавьтлуудын давтан шинжилгээг хийх, мөрдөх, тандах ажлууд явагдаж байна. Улсын хэмжээнд нийт кластер өвчлөлийн батлагдсан тохиолдол 376 болсон. ХӨСҮТ-д эмчлүүлж байсан долоон хүн эдгэрч дараагийн ажиглалтын сувирлалд шилжсэн. Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 819, үүнээс эдгэрсэн нь 365, ажиглалтад 42, гэрийн ажиглалтад нэг, ажиглалт тандалтын хугацаа дууссан 322 хүн байна. ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт нийтдээ 445 хүн эмчлүүлж байна. Биеийн байдал нь маш хүнд гурав, хүнд тав, хүндэвтэр 77, хөнгөн 360 хүн эмчлэгдэж байна. ХӨСҮТ-д 245 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь маш хүнд нэг, хүнд гурав, хүндэвтэр 24, хөнгөн 217 хүн байна. Цэргийн төв эмнэлэгт 200 хүн эмчлүүлж байгаагаас маш хүнд хоёр хүний нэг нь нэлээд хүндэвтэр байна. Хүндэвтэр 53, хөнгөн хүн 143 байна. Халдвар авсан хүмүүст илэрсэн гол шинж нь хуурай ханиалгах, хамар битүүрэх, хоолой хөндүүрлэх, толгой өвдөх, халуурах шинж тэмдэг 12-19 хувьд нь илэрч байна. Булчин, үе мөч өвдөх, ядрах, дотор муухайрах шинж 4-10 хувьд, 0-2 хувьд суулгах, хамраас цус гарах, амьсгаадах, цээж, хавиргаар өвдөх, нүд улайх шинж тэмдэг илэрч байна.
0-9 насны хүүхэд 47
55 наснаас дээш 50, өндөр настан хүмүүс мөн эмчлэгдэж байна.
Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажилтанд Covid-19 халдвар илэрсэн тул тухайн үед ажиллаж байсан 57 хүнээс 30 гаруй хүнийг нь тусгаарлаж, үлдсэн 20 гаруйг тусгаарлаагүй гэсэн мэдээлэл байна. Үүн дотор дарга нарыг тусгаарлаагүй гэсэн гомдол байна. Энэ мэдээлэл үнэн үү?
-Өнгөрөгч сарын 28-нд батлагдсан нэг тохиолдол ойрын хавьтлаа хэлэхгүй, нууж бид хавьтлуудыг илрүүлэх тандалт судалгааны явцад Шүүхийн ерөнхий зөвлөл /ШЕЗ/-д үйлчлэгч хийдэг ажилтнаас халдвар илэрсэн. ШЕЗ-д хоёр баг очиж ажиллан, батлагдсан тохиолдолтой ойрын хавьтал байсан хүмүүсийг л тусгаарласан. Түүнээс дарга, цэрэг гэж ялгахгүй. Ойрын хавьтал гэдэг нь тухайн батлагдсан тохиолдолтой 24-48 цагийн дотор маскгүй байсан, 1.5 мм зайд байсан хүмүүсийг ойрын хавьтал гэж үзнэ. Энэ хүн тухайн албан газрын хоёрдугаар давхарт ажилладаг учир ойрын болон дам хавьтлын хүмүүсийг тусгаарласан. Ойрын хавьтлуудыг тусгаарлах байранд, дам хавьтлыг гэрт нь тусгаарлах арга хэмжээ авсан.
Өнөөдрийн байдлаар тус байгууллагын 37 хүний шинжилгээний хариу гарсан, коронавирус илрээгүй. Хавьтлын үзүүлэлтээр тусгаарлах болохоос ажил албан тушаалаар нь ялгаж тусгаарлахгүй.
-Хан-Уул дүүргээс шинэ тохиолдол илэрсэн юм уу?
-Хан-Уул дүүрэг “Энхсаранд” өчигдөр тусгай ажиллагаа явуулж, шөнөжин ажилласан. Батлагдсан тохиолдолуудтай янз бүрийн харилцаатай, “Энхсаран” сувилалд ажилладаг, орчинд нь байдаг, тэнд барилгын ажил хийж байсан хэсэг хүмүүсийг тандалтад авсан байсан. Нэг усан сангаар үйлчлүүлдэг, дэлгүүр хоршоонд хамт ордог, найз нөхдийн хүрээнд уулзаж, учирдаг ийм хүмүүс байсан учраас тухайн нутаг дэвсгэрт зориуд УОК-ын шуурхай штаб, НОК-ын шуурхай штаб хамтарсан ажиллагаа явуулж өчигдөр орой 120 өрхийн 400 гаруй хүнээс шинжилгээ авсан.