2024.04.25, Thursday
spot_img
НҮҮРДэлхий“Lenovo” дэлхийн анхны эвхэгддэг дэлгэцтэй зөөврийн компьютерыг гаргав

“Lenovo” дэлхийн анхны эвхэгддэг дэлгэцтэй зөөврийн компьютерыг гаргав

“Lenovo” компани тэг дундуур нь нугалж болдог “Thinkpad X1 Fold” зөөврийн компьютероо гаргажээ.

Энэхүү зөөврийн компьютерыг бүрэн дэлгэсэн эсвэл дэлгэцийг нь зэргэлдээ хоёр дэлгэц болгон хуваасан тохиолдолд том таблет болгон ашиглаж болно. Мөн гар, суурийн хамт хэвтээ байдлаар 13 инчийн зөөврийн компьютер болгож эсвэл 90 градус нугалж босоо байдлаар ашиглах боломжтой юм.

“Thinkpad X1 Fold” зөөврийн компьютер нь:

  • 13 инчийн OLED дэлгэцээр тоноглосон,
  • “Intel” компанийн бүтээсэн “Lakefield” процессортой,
  • хос USB-C порт болон SIM картын оролттой,
  • 8 гб-ын шуурхай санах ойтой,
  • 1 ТВ-ын багтаамжтай үндсэн санах ойтой,
  • Нэг кг орчим жинтэй бөгөөд 5G технологийг дэмждэг,
  • Үнийн хувьд 2499 ам.доллараас эхлэх аж.

“Lenovo” компани мөн 0.9 кг жинтэй “ThinkPad X1 Nano” зөөврийн компьютероо танилцуулсан байна. Энэ нь урьд өмнө үйлдвэрлэж байсан компьютеруудаас хамгийн хөнгөхөн зөөврийн компьютер юм.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!