2024.04.23, Tuesday
spot_img
НҮҮРМонголЦ.Элбэгдорж улс төрд эргэн ирснээ зарлав

Ц.Элбэгдорж улс төрд эргэн ирснээ зарлав

Хар ноосон цамцаар гангарсан экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн “Улаан бал”-д өгсөн ярилцлагыг өчигдөр шөнө /2020.09.23/ 20 мянга орчим хүн үзжээ.

Урьд өдрөөс нь олон нийтийн сүлжээнд цацагдсан “Би хоёр жилийн дараа шорон явж магадгүй” гэсэн гарчигтай нэвтрүүлгийн шторк ярилцагчийн жиргэснээр олон нийтийн сүлжээнд нэлээд шуугиулсан тул хүмүүсийн үзэх сонирхлыг мэдээж өдөөсөн байх. Ярилцлагыг нь бүтнээр нь үзвэл яг үнэндээ Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Би хоёр жилийн дараа шорон явж магадгүй” гэж хэлчихээгүйг ойлгоно.

Үнэндээ Ц.Элбэгдорж хаа явсан газартаа нохой, шувуу шуугиулдаг, ноцуулж, ноолуулдаг ч яг хэвээрээ байдаг “кайф”-тай улстөрч л дөө. МАН-ын болоод манай дарга нарыг гүтгэж, доромжилж, муулж болохгүй. Тэгвэл Зөрчлийн болон Эрүүгийн хуулиар сэтгүүлчид дуудагддаг, бурууддаг болсон. Харин Ц.Элбэгдорж эсрэгээрээ.

Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, сэтгүүлч Ч.Лодойсамбуу хоёр ардчилсан хувьсгалаас эхлээд шүүх засаглал, МАНАН, хонгил, Ардчилсан нам, улс төр, нийгэм дэх хардлага, эргэлзээг тойрон бүтэн хоёр цаг ярилцлаа. Мэдээж, сэтгүүлч хардсан, тулгасан, дайрсан асуултуудаа тавьсан. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж тайлбарласан, ойлгуулсан, сэнхрүүлсэн хариултууд өгсөн. Өөрийнх нь хэлснээр арван удаа “Улаан бал”-д орсон ч түүнээс асуух ёстой асуултууд үлдэх биз.

Түүний ярилцлагын гол санааг тоймловол:

  • Ардчилал өөрөө ирдэг бол Хойд Солонгост хүрээд ирэх нь яасан юм, Кубад хүрээд ирэх нь яасан юм. Хятадад хүрээд ирэх нь яасан юм бэ.
  • Хууль хүчний байгууллагыг хараат бус болгох зорилготой 12 хууль санаачлаад 8-ыг нь батлуулсан юм. Тэрнийг нь үргэлжүүлэх ёстой.
  • Гадны гар хөл болсон нөхдүүд Монголын ардчилал, сайн сайхны төлөө гэсэн сэтгэлтэй хүмүүсийг л замаасаа зайлуулж байгаа хэрэг. Одоо 14 хүн ял авчихсан байна.
  • Өнөөдөр Монголын эдийн засаг 10 тэрбум ам.доллар байна. 10 жил энэ хэвээрээ гацлаа. Үүнийг 30 тэрбум болгож тэд чадахгүй.
  • Бид нар шуугиулдаг  байсан шүү дээ. Одоо Оюутолгой шиг гурван гэрээ байгуулаад шуугиул л даа.
  • Монголын эдийн засгийг хүчтэй болгох, ардчилсан хүчтэй улсыг эд нар хүсэхгүй, цаад эзэд нь ч хүсэхгүй.
  • Монголчууд өмнөхөө л шоглоно. Бие, биеэ шоглохоос өөр юу ч хийж чадахгүй.
  • Би Монгол Улсынхаа эсрэг, монгол үндэстнүүдийн эсрэг, Монголын эрх чөлөө, ардчиллын эсрэг зүйл хийж байгаагүй.
  • Монголын эрх чөлөө ардчилал, сайн сайхны төлөө зүтгэх гэсэн хүмүүсийг гадны гар хөл болсон нөхдүүд замаасаа зайлуулж байгаа шүү дээ.
  • Наад улсууд чинь гарч ирээд юу болсон талаар бүгд ярина. Хэчнээн ном гарна гэж бодож байна.
  • Шүүх хурлыг нээлттэй хий. Монголын бүх телевиз, сонин, сэтгүүлчийг оруул. Монголын ард түмэн мэдэх эрхтэй.
  • Итгэж сонгосон намын дарга, Ерөнхий сайд байсан хүн, ардчилсан шинэчлэлт өөрчлөлтийн эхэн дээр нь байсан хүн өнөөдөр яагаад буруудчихав, яагаад шоронд орчихов. Би ч гэсэн мэдмээр байна.
  • Ёс зүйн хариуцлагыг хуульд оруулж өгөх ёстой. Тангарагаа хууль болгох ёстой.
  • 30 жил ардчиллын замаар явахад долоон жилд л арай нэг  үр бүтээлтэй, Монголын хөгжлийг цаашаа авч явах шийдвэрүүдийг гаргасан байдаг.
  • Монгол нэг том даргатай, нэг том бизнестэй байя. Эсвэл хуулиараа явдаг, эрх чөлөөтэй байя. Үүнийгээ л тодорхой болгоё. Нэг талдаа гаръя.
  • Бид Орос, Хятадыг дуурайж болохгүй ээ. Тэгвэл дэлхий дээр биднийг хэн ч тоохгүй.
  • 500 хонио өөртөө авна гэдэг малчдын ардчилал. Нэг эмгэн зулаа бариад бурхандаа залбирна гэдэг эмээгийн ардчилал. Ардчилал бол гадны юм биш ээ.
  • Хулгайлахгүйгээр би амьдарч чадна. Хуулийн байгууллага руу би яагаад зоригтой очдог гээч. Би өөрийгөө мэддэг.
  • Ах дүүдээ ЖДҮ өгдөг, орд өгдөг хүн биш гэдгийг мэднэ. Хэрвээ би энэ 30 жилд ямар нэг хэлбэрээр хулгай хийсэн бол энэ коммунизмын орхидсууд, өнөөдрийн над руу дайрч байгаа хүмүүс намайг наркозгүй хагална.
  • Аль 1990 онд, 2000 онд Ерөнхий сайдаас буухад намайг шоронд хийчихсэн байгаа.
Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!