2024.03.29, Friday
spot_img
НҮҮРЭдийн ЗасагМ.Амарбаяр: И баримтын аппликэйшнгүй иргэд заавал хувьцааны данс нээлгэнэ

М.Амарбаяр: И баримтын аппликэйшнгүй иргэд заавал хувьцааны данс нээлгэнэ

“Эрдэнэс Тавантолгой” ХК иргэдэд ногдол ашиг хуваарилах ажлыг бүрэн хангаж, энэ сарын 1-нээс зохион байгуулж буйг тус компанийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр өнөөдөр ээлжит мэдээллийн үеэр мэдэгдлээ.
Тэрээр, “Хэдийгээр компани бэлтгэл ажлаа бүрэн хангасан хэдий ч хувьцаа эзэмшигч 2.5 сая иргэн хувьцааны дансаа нээх, банкны дансаа хувьцааны данстайгаа холбох, холбосон банкны данс нь идэвхтэй ажиллаж байгаа эсэх мөн хувьцааны дансаа нээлгээгүй иргэдийн ногдол ашгийг банкны дансаар нь  өгөх, хүүхдүүдийн ногдол ашгийг хэрхэн олгох зэрэг хянаж цэгцлэх ажил их. Энэ ажлыг бараг дууссан. Давхардуулахгүй байх, иргэдийг гээгдүүлж хохироохгүй байх үүднээс Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Гааль, татвар санхүүгийн мэдээллийн технологийн төв зэрэг газар мэдээллээ солилцох, тулгаж байна” гэв.
“ЭТТ” ХК-ийн хувьцаа эзэмшигч иргэн 2.5 сая байгаагаас хувьцааны дансаа нээлгэсэн 1.7 сая, банкны дансаа баталгаажуулсан 425 мянган иргэн байна. Хэрэв И баримт апп хэрэглэж, НӨАТ-ын буцаан олголт авдаг бол энэ дансаараа авах боломжийг бас бүрдүүлсэн. Мөн хүүхдүүдэд хүүхдийн мөнгө авдаг дансаар нь ногдол ашгийг шилжүүлнэ. Эдгээрийн алинд нь ч хамаарахгүй буюу хувьцааны дансаа нээлгээгүй, И баримт апп хэрэглэдэггүй иргэдийн ногдол ашгийг шилжүүлэхэд хүнд байгаа. Тиймээс И баримт аппликэйшнээр НӨАТ буцаан олголт авдаггүй иргэд заавал хувьцааны дансаа нээлгэж, банкны дансаа мэдүүлсний дараа ногдол ашгаа авах боломж бүрдэнэ” гэлээ.
“ЭТТ” ХК-ийн ногдол ашиг авахад брокерийн компаниуд доод тал нь 5000 төгрөгийн шимтгэл хураамж авч данс нээж байгаа. Энэ мөнгөнөөс “Эрдэнэс-Тавантолгой”  ХК нэг ч төгрөг авдаггүй. Хувьцааны данс нээлгэсэн хураамж нь ҮЦТХТ болон брокерийн компанийн үйл ажиллагааны зардлын төлбөр юм. Компаниудын ажлын онцлогоос хамаарч энэхүү шимтгэл харилцан адилгүй байгаа.
Гэхдээ сүүлийн үед зарим компани онлайнаар данс нээхдээ 20 мянган төгрөгийн шимтгэл авсан байна. Энэ бол тухайн компанийн асуудал ч гэсэн хүмүүсийн эрэлт хэрэгцээг далимдуулан ашгийн хойноос хэт хөөцөлдөхгүй байхыг брокерийн компаниудаас хүсье. “ЭТТ”  ХК-ийн хувьд аль болох бага шимтгэлээр хувьцааны нээхийг хүсэж шаардаж ирсэн. Тухайлбал, шимтгэлийг 5000 төгрөгөөс дээш гаргаж болохгүй гэсэн шаардлага тавьж, үүнийг зөвшөөрсөн 22 компанид “Эрдэнэс-Тавантолгой”  аппликэйшнийг үнэ төлбөргүй ашиглуулахаар гэрээ байгуулан ажиллаж байна” гэв. Ногдол ашиг, хувьцаатай холбоотой мэдээллийг дараах 5 эх сурвалжаас авна. Үүнд:

  • www.ett.mn вэб сайт
  • “1072 хувьцаа мэдээллийн төв” фэйсбүүк хуудас,
  • 1800-1072 тусгай дугаар /энгийн утасны тарифаар/
  •  ЕТТ аппликейшн
  • 158989 мессеж дугаар.
Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!