2021.10.04, Даваа
Эхлэл Монгол УИХ, Засгийн газрын гишүүдийг наадмын талбайд оруулахгүй

УИХ, Засгийн газрын гишүүдийг наадмын талбайд оруулахгүй

Коронавирусийн цар тахлын улмаас энэ жилийн Үндэсний их баяр наадмын зохион байгуулалтад өөрчлөлт оруулсан. Баяр наадмыг зохион байгуулах хорооноос хүний бөөгнөрөл үүсгэхгүйгээр, халдварт цар тахлаас сэргийлэх дэглэмийг баримтлан Үндэсний их баяр наадмыг долоодугаар сарын 11, 12-ны өдрүүдэд нийслэл, орон нутагт нэгэн зэрэг зохион байгуулах болсныг албан ёсоор мэдэгдсэн билээ.

Баяр наадмыг хотоос 97 орчим км, Төв аймгийн Эрдэнэ сумаас урагш 19 орчим км-т байрлах “Женко тур бюро” компанийн “13-р зуун цогцолбор”-т зохион байгуулахаар бэлтгэл хангаж байгаа. Харин хурдан морины уралдаан уламжлал ёсоор Хүй долоон худагт зохион байгуулагдах юм. Баяр наадмын ерөнхий найруулагчаар “Херо” энтертайнментийн найруулагч Б.Баатар томилогдсон. Баяр наадмыг анх удаа теле контент хэлбэрээр хүргэнэ. “13-р зуун цогцолбор”-руу иргэд, өндөр албан тушаалтнуудын хэнийг ч нэвтрүүлэхгүй болохыг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдэгдлээ.

Тодруулбал, баяр наадмыг зохион байгуулагчид, бөхчүүд, сур, шагайн харваачид болон тодорхой тооны зөвшөөрөлтэй хүмүүс л наадмын талбайд очиж болох нь.

Баяр наадмыг сурвалжлах мандат сэтгүүлчдэд олгохгүйг дээр хэлсэн. Гэхдээ ЗГ-ын ХМОНХХ-ээс шууд дамжуулалт хийх телевизийн найруулагч, техникийн ажилтнууд болон тодорхой тооны гэрэл зурагчид зэрэг цөөхөн хүнд мандат олгох ажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу