2024.03.29, Friday
spot_img
НҮҮРДэлхийАНУ-д өдөрт 40 мянган хүн ковидоор өвчилж байна

АНУ-д өдөрт 40 мянган хүн ковидоор өвчилж байна

АНУ-д нэг өдөрт коронавируст халдварын 40,535 шинэ тохиолдол илэрснээр нийт халдвар авагсдын тоо 2,63 сая боллоо. Тус улсад ийнхүү дөрөв дэх өдрөө дараалан 40 мянгаас олон шинэ тохиолдол илрээд буй ба хоёр өдрийн өмнө 47 мянган шинэ тохиолдол илэрч дээд цэгтээ хүрсэн билээ.

Дэлхий даяар нэг өдөрт 163 мянган шинэ тохиолдол илэрч, 3454 хүн нас барснаар нийт халдвартай хүний тоо 10,2 сая, нас барсан хүний тоо 504 мянга болоод байна. Мөн есөн оронд зуугаас дээш нас баралт бүртгэгдэж, 22 оронд мянгаас дээш тохиолдол илэрчээ.

Нэг өдөрт зуугаас дээш нас баралт бүртгэгдсэн орнууд:

  1. Мексик – 602 /Нийт 26,381/
  2. Бразил – 555 /Нийт 57,658/
  3. Энэтхэг – 384 /Нийт 16,487/
  4. АНУ – 285 /Нийт 128,437 /
  5. Перу – 182 /Нийт 9,317/
  6. Колумби – 167 /Нийт 3,106/
  7. Чили – 162 /Нийт 5,509/
  8. Иран – 144 /Нийт 10,508/
  9. ОХУ – 104 /Нийт 9,073 /
Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!