2024.12.11, Лхагва
spot_img
НҮҮРСонгогчийн боловсролУ.Хүрэлсүх: Янз бүрийн үймээн самуун гарахгүй гэдэгт итгэж байна

У.Хүрэлсүх: Янз бүрийн үймээн самуун гарахгүй гэдэгт итгэж байна

УИХ-ын 2020 оны сонгууль өнөөдөр /2020.06.24/-ны 07.00 цагаас эхэллээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх 11.40 цагт буюу морин цагт Баянзүрх дүүргийн 48-р сургуулийн санал өгөх байранд саналаа өглөө. Ерөнхий сайд саналаа өгөөд гарч ирээд хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: “Өнөөдөр бол нэг ёсны ард түмний баярын өдөр. Төрийн эрхийн дээд байгууллага УИХ-аа сонгох, Үндсэн хуулийн хүрээнд олгогдсон сонгох, сонгогдох эрхээ ард иргэд эдэлж хэрэгжүүлж байна. Хэдийгээр дэлхий ертөнц цар тахалтай, хүмүүсийн амьдрал хүндхэн байгаа ч төрийн эрх барих дээд байгууллага парламентын сонгуулиа амжилттай зохион байгуулж байгааг манай ард түмэн бүгд мэдэж байгаа. УИХ ч хуулийн хүрээнд сонгуулийг цаг хугацаанд нь зохион байгуулж, Үндсэн хуулиар олгогдсон ард иргэдийн эрхээ хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Ард иргэд маш сайхан идэвхтэй оролцож байна. Залуучууд идэвхтэй байгааг хэллээ. Энэ удаагийн сонгуульд шинэ мянганы хүүхдүүд анх удаа саналаа өгч байна. Монголын ард түмэн бол шударга сайхан нийгэмд амьдаръя гэж хүсч байгаа. Шударга нийгмээ байгуулах үргэлжлэл явагдаж байна гэж бодож байна.

Монголын нийт ард түмэнд сонгуульд идэвхтэй оролцоорой, ялангуяа залуучуудаа сонгуульд идэвхтэй оролцохыг уриалж байна. УИХ-д нэр дэвшсэн бүх нам эвсэл, бие даагч нартаа амжилт хүсье. Шударга сайхан, ард түмнийхээ эрхийг зөрчихгүйгээр, хүн болгон идэвхтэй оролцсон, төр улсаа эмхлэн байгуулсан сайхан сонгууль болно гэдэгт итгэж байна. Би янз бүрийн үймээн самуун гарахгүй гэдэгт 100 хувь итгэлтэй төгс байна. Яагаад гэвэл иргэд сонголтоо хийчихсэн байгаа. Сая саналаа өгөх гээд ороход өнгө төрх нь мэдрэгдэж байна. Төр засгаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, УОК-оос хэрэгжүүлж байгаа арга хэмжээг биелүүлж, гараа ариутгасан, маскаа зүүсэн, хоорондын зайгаа барьсан, эмх цэгцтэй дэг журамтай болж байна. Сонгууль шударга явагдах ёстой.

Манай ард түмэн хоорондоо муудалцъя, жагсъя, тэмцье гэсэн бодол ард түмний зүрх сэтгэлд байхгүй гэдэгт итгэлтэй байгаа. Гашуун зовлон амсаж байсныг бид бүгд мэднэ. Долдугаар сарын 1 гэж үйл явдал болсон. Таван сайхан залуу амь эрсэдсэн. Ийм зүйл хэзээ ч дахиж давтагдахгүй. Хүн болгон сайтар ухамсарлаж ойлгож байгаа. Сонгуулийн хорооны дэг журам, тавьж байгаа шаардлагыг сайхан биелүүлээд явах хэрэгтэй. Янз бүрийн үймээн самуун гарахгүй гэдэгт итгэл төгс байна

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!