ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид өчигдөр /2020.6.17/ 363 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс дөрөв нь Covid-19 илэрсэн.
Шинжилгээний явцад Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 20 жолоочид шинжилгээ хийснээс дөрөвт нь вирус илэрсэн. Дээрх дөрвөн хүн нь Беларусь улсын 33-40 насны иргэд, ХӨСҮТ-д авчирч байгаа.
Өчигдрийн транзит онгоцоор ирсэн 255 хүнээс вирус илрээгүй. Өнөөдөр ХӨСҮТ-өөс 16 хүн эдгэн гарч, дараагийн ажиглалтад шилжлээ. Тэд 18-65 хоног эмчлэгдсэн. Насны хувьд 19-35 насныхан. Нийт батлагдсан тохиолдол 201 болсон. Үүнээс 127 нь эдгэсэн. Одоогоор 74 хүн эмчлүүлж байгаагаас 69 нь хөнгөн, тав нь хүндэвтэр байна. ХӨСҮТ-д одоогоор 124 хүн эмчилгээ, ажиглалтад байна. Тандалт судалгаа, эмчилгээ үргэлжилж байна.