2024.04.26, Friday
spot_img
НҮҮРУлс ТөрГөлгөө яалаа, Гүрж яалаа

Гөлгөө яалаа, Гүрж яалаа

Сэлэнгэ аймагт МАН-аас нэр дэвшигч Ж.Эрдэнэбатыг 10 тэрбум төгрөг барьцаанд байршуулсангүй гэх үндэслэлээр Баасан гаригийн /2020.06.12/ шөнө цагдан хорьсон. Энэ асуудлаар парламентад хоёр суудалтай намууд мэдэгдэл гаргаж, шүүх Үндсэн хууль болон бусад хууль тогтоомж, хүний эрхийг ноцтой зөрчиж буйг анхааруулав.

Ж.Эрдэнэбатын баривчилгаа бол эхний ч биш сүүлийнх ч биш.

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа улс төрийн өндөр дээд албан тушаал хашиж, улс орныхоо төлөө зүтгэж явсан хүмүүсийг агнах явдал одоо ч үргэлжилж байна. Өнөөдөр С.Баяр, С.Баярцогт, Б.Бямбасайхан, Да.Ганболд нарт холбогдох хэргийг хэлэлцээд барьцаанд 10 тэрбум төгрөг байршуулахыг шүүх шаарджээ. Хэрэвзээ, арван тэрбум төгрөг байршуулахгүй бол Ж.Эрдэнэбат шиг шоронд хорино. Арван тэрбумыг халааснаасаа гаргаад, барьцаанд тавьчих баян хүн Монголд ховор.  Эндээс харахад Монголын парламентын засаглал, үндэсний аюулгүй байдалд ҮАБЗ ноцтой халдаж байна. Тиймээс найм дахь удаагийн сонгууль дарангуйлагчийг төрүүлэх үү, ардчилал, хүний эрхтэйгээ үлдэх үү гэдгийг сонгох хариуцлага иргэдэд оногдож байна.

Өөрөөр хэлбэл, парламентын засаглалаа шүүхийн засаглалаар солих уу гэсэн ЭМЗЭГ, ЭРСДЭЛТЭЙ мөч ирсэн гэсэн үг. Эцэс нь сануулахад, гөлгөө яалаа, Гүрж яалаа!

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!